Аяны шувууд яагаад V хэлбэрээр нисдэг вэ?

o5fzdl1q-middle Зөвхөн галуу бус, цахлай, хотон шувууд зэрэг усны том шувууд ч сүрэглэн нисэхдээ “V” хэлбэр үүсгэдэг. Энэ талаар тодорхой бус ч, маш олон төрлийн үзэл бодол бий. Бид эдгээрээс илүү түгээмэл 2 үзлийг нь та бүхэнд хүргэе.

Эхнийх нь, сүрэг “V” хэлбэр үүсгэн нисдэг  нь  энерги хэмнэх зорилготой гэж үздэг. Хамгийн түрүүнд хошуучлан нисч буй шувуу өөдөөс нь ирэх салхи, агаарын даралтыг сөрэн ниссэнээр дараагийн шувуу нь илүү бага энерги зарцуулах боломжтой болдог.

Үүний нэг жишээ нь дугуйчид багаар уралдахдаа бие биенийхээ ард орж яван, үе үе өмнөх хүнээ сольдог. Авто машины уралдаанд ч машин боломж гарвал өмнөх машиныхаа ард ойртон, түүний хагалсан салхи, агаарын даралтыг ашиглан илүү бага шатахуун зарцуулахыг зорьдог. Энэ маягаар нисч байгаа шувууд ч удирдагчаа байнга сольж нисдэг.

Мөн өмнөх шувуу далавчаа дэвэхэд далавчных нь үзүүрт агаарын эргүүлэг үүсэх бөгөөд арых нь шувуу хөөрч буй агаар дээр гарч илүү бага энергиэр дээш хөөрдөг. Энэ мэтчилэнгээр арых нь шувуунд ч хялбар болно.

Сүрэглэн нисэх энэ хэлбэр том шувуудад ч ажиглагддаг нь тэд том далавчаараа бусад шувууддаа ч тус хүргэдгийх юм.

70-аад онд хийсэн нэгэн судалгаанаас харахад 25 шувуутай нэгэн сүрэг энэ хэлбэрээр нисээд замаа 75%-аар ахиулж болохыг нь тогтоосон байна. Гэвч энэ теоромын дагуу шувуу бүр өмнөхтэйгээ ижил зайг, ижил хурдтай туулах ёстойгоос гадна бүгд уялдаа холбоотой буюу далавчаа нэгэн зэрэг дэвэх шаардлагатай тул амьдрал дээр боломжгүй зүйл юм.

Харин зарим хүмүүсийн үзэж байгаагаар шувууны нүд толгойныхоо хажууд байдаг тул өмнөхөө сайн харж чаддаггүй гэнэ. Энэ хэлбэрээр нисэхэд шувууд бие биенээ олж харахаас гадна хоцорч, алга бололгүй сүрэгтээ байхад нь тустай. Энэ үзлийг эсэргүүцэгчдийн үзэж байгаагаар шувууд шөнө ч нисдэг болохоор бие биенээ олж харах нь тиим ч чухал зүйл биш бөгөөд дуу чимээгээрээ нэг нэгнээ дууддаг гэнэ.

Маш энгийн мэт санагдах энэ үзэгдлийн учрыг одоо хүртэл яг таг  баталж олж чадаагүй байгаа ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …