Гадаадад байгаа иргэдийн анхааралд

388f736a944b4a0fbig2014 оны 1 дүгээр сарын 23-ны байдлаар хилийн чанадад  нийт 17 иргэн хэрэг зөрчилд холбогдсон мэдээлэл ирсэн бөгөөд тэдний 5 нь хилийн дэглэм зөрчсөн /Бүгд Найрамдах Турк Улсаас Грек Улс руу хууль бусаар хил нэвтрэхийг завдсан/, 6 иргэн хулгайн  гэмт хэрэгт, 3 иргэн хууль бусаар оршин суусан,  1 иргэн танхайн гэмт хэрэг, 1 иргэн олон нийтийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэн нийгмийн хэв журам зөрчсөн, 1 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан байна.

Иргэд хилийн чанадад зорчиж байхдаа суугаа орны хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж хувийн аюулгүй байдалдаа анхаарах, суугаа орондоо байгаа ДТГ-т холбогдох утас, хаягаа тэмдэглүүлж байх, аливаа гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхыг манай иргэд анхаарах шаардлагатай байна гэж ГХЯ-ны Консулын газраас  мэдээлэв.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …