Төмөр замын мэргэжлийн ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ,  БНСУ-ын “Чонүн рейл рөүд Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Кан Хүн нар өнгөрсөн баасан гаригт /I.24/ хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Төмөр зам, далайн тээврийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр, Төмөр замын хэлтсийн дарга Б.Артур нар болон “Чонүн рейл рөүд Монголиа” ХХК-ийн төлөөлөгчид оролцов. Төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд “Чонүн рейл рөүд Монголиа” ХХК нь БНСУ-ын төмөр замын салбарт нэвтэрч буй орчин үеийн дэвшилтэт техник, технологиос “Монголын төмөр зам” ТӨХК туршлага судлах нөхцөл боломжоор хангаж, мэргэжлийн ажилтан суралцуулах, дадлагажуулах замаар Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт мэргэжлийн ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …