“Монгол залуу хүн” ТББ-аас “Шантрашгүй монгол хүн” шагналыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт олгохоор болсон байна.
Хэвлэл мэдээлэл болоод нийтийн дунд яригддаг явган хэл үгэнд хамгийн их өртдөг ч тэр бүхнийг үл ажран өөрийн ажлаа амжилттай өрнүүлсээр яваа гэж тус байгууллага Ерөнхий сайдыг үнэлсэн байна. Тиймээс түүнд “Шантрашгүй монгол хүн” шагналынхаа анхныхыг гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүсч буй ажээ.
Шагналыг нэгдүгээр сарын 28-ны өдөр гардуулна.“Монгол залуу хүн” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Амгалан баатар хэлэхдээ “Манай байгууллага аль нэг нам хүчний харъяа юм уу дэргэдэх байгууллага биш. Бие даасан нийгэмд үйлчилдэг л байгууллага гэж хэллээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуягт сайн муугаар дуудуулсан ч хамгийн хөдөлмөрч, ажилсаг, бүтээлч байж чадаж буй түүнд дараах таван үндэслэлээр уг өргөмжлөлийг гардуулж байгаа аж. Дурдвал,
-Сөрөг хүчний удаа дараагийн ажил гацаах зорилготой Засгийн газрыг унагах оролдлогод шантраагүй
-Албан тушаалын төлөөх шантааж, хавчлага, гадуурхалд шантраагүй
-Олон нийтийг турхирсан гүтгэлэг, доромжлол, бэлтгэгдсэн комментчдын дайралтад шантраагүй
-Ажил нь ард түмэнд таалагдахгүй, хүрэхгүй, тэдний дэмжлэгийг авахгүй байгаа гэсэн захиалгат мэдээлэлд шантраагүй
-Хувийн амьдрал руу нь дайрч, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулсан сэтгэл зүйн дайралтад шантраагүй зэрэг таван ай савд багтах нөлөөллийг тэвчин Улс орныхоо төлөө хийж буй олон сайн үйлийг нь үнэлэн олгож байгаа гэнэ.