7000 жилийн тэртээх Европ эрчүүд хар арьс, цэнхэр нүд, туранхай ясархаг гавал, сахалтай байсан тухай “Nature” сэтгүүлийн шинэ дугаарт гарчээ.
Чулуун зэвсгийн дунд үеийн Европ эрийн төрхийг олохын тулд 2006 онд Испанийн Лион агуйгаас олдсон гавлын ясны ДНК-г шинэжилсэн байна. Судлаач Карлас Лалуэза Фоксын хачирхалтай санагдаж буй зүйл нь “7000 жилийн тэртээх Европчууд одоогийн Европчууд шиг цагаан арьстай биш Африк-Америк хүн шиг өнгөт арьстай, Скандинавын орнуудыхан шиг цэнхэр нүдтэй байсан нь маш сонирхолтой санагдаж байгаа аж. Мөн түүний үзэж буйгаар одоогийн европчуудын арьсны өнгө нь сүүлд хувьсан өөрчлөгдсөн унаган биш өнгө гэнэ.”
7000 жилийн тэртээх хүмүүс ан агнаж, газар тариалан эрхлэдэг байсан бөгөөд сүүг ч хүнсэндээ ашигладаг байсан нь тэдний шүдний ДНК-аас тогтоогдсон байна.