Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудал

байнгын хороо1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар 2013.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн хэлэлцэх эсэх/;
  • Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Инженер, технологийн дээд боловсрол төслийн зээлийн хэлэлцээрийн төсөл /санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх /;
  • Төрийн аудитын байгууллагаас 2014 онд хийх аудитын сэдвийг батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Мал аж ахуйг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, болон “Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын мэдээлэл сонсох.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “В” танхимд. Хэлэлцэх асуудал:

  • Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Инженер, технологийн дээд боловсрол төслийн зээлийн хэлэлцээрийн төсөл /санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх /;
  • Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд. Хэлэлцэх асуудал:

  • “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …