12 жилийн дорнын дэлгэрэнгүй зурлага

1779797_483043705137862_1236659751_nлогоХулгана жилтнүүд материаллаг байдлаа бэхжүүлж чадна

Морь жилд хулгана жилтнүүд өмнө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд маш их ажиллах болно. 2014 онд таны ажил үйлс тань харьцангуй удаан боловч урагшилна. Хул­гана жилтнүүдэд ирж бай­гаа жилд олон боломж то­хиол­доно. Гэхдээ үүнд болгоомжтой хандаж ир­сэн санал, гарсан бо­ломжийг сайтар судалж үзээрэй. Сэтгэл санааны хувьд таагүй, нэг баярлах, нэг уурлах тогтворгүй өдрүүдэд ирэх жил танд цөөнгүй тохиолдоно.

Ам­жилтын хувьд та ганцаараа зүтгээд хүрэх­гүй. Харин хэн нэгэнтэй хамтарч, баг болж ажил­ласнаар хүс­сэн амжилтдаа хүрч чад­на. Хэ­дийгээр ажил их байх боловч та бүхнийг зохи­цуулж сурсан зан­гаараа энэ их ачааллыг төвөггүй зохицуулан давж гарч чадна. Хэдийгээр та үүнд ийм ч таатай бус хандаж сэтгэл гонсгор байх боловч хамтарч ажилласан бол ашгаа хуваах нь зүйн хэрэг гэд­гийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Хул­ганууд морь жилд элдэв хэл ам, хов живийн бай болох магад­лал өндөр байна. Гэхдээ үүнийг сэтгэлдээ ойр хүлээж авсны хэрэггүй. Тиймээс хэлэхийг хүссэн зарим үгээ зөөлрүүлж, эв зүйгээр илэрхийлэх нь танд ашигтай.

Засал хариулга

1912. Усан хулгана жилтэн

Эр. Модонд суусан. Сундуй, Цанжид зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Мод нахиалах үеэр болгоомжил. Зарлагатай жил.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлт­гуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Элэг цөс, ходоод, харшил, хөлийн өвчнөөс сэрэмжил. Зарлагатай жил.

1924. Модон хулгана жил

Эр. Төмөрт суусан. Гомбо, Догсом, Сундуй зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх ходоодны өвчнөөс сэргийл. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

1936. Гал хулгана жил

Эр. Модонд суусан. Сундуй, Цанжид зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Мод нахиалах үеэр болгоомжил. Зарлагатай жил.

1948 оны шороон хул­гана жилтэн.

Эр. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвч­нөөс сэргийл. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх ходоодны өвчнөөс сэргийл. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

1960 оны төмөр хулгана жилтэн.

Эр. Модонд суусан. Сундуй, Цанжид зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Мод нахиалах үеэр болгоомжил. Зарлагатай жил.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Элэг, цөс, ходоод, харшил, хөлийн өвчнөөс сэрэмжил. Зарлагатай жил.

1972 оны Усан хулгана жилтэн

Эр. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Сууд­лын засал хийлгэ. Хутга мэс­ний зүйл бүү ав. Уушги, зүрх, хо­доод­ны өвчнөөс сэргийл. Гол мөр­ний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

1984 оны модон хулгана жилтэн

Эр. Модонд суусан. Сундуй, Цанжид зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Мод нахиалах үеэр болгоомжил. Зарлагатай жил.

1996 оны гал хулгана жилтэн.

Эр. Төмөрт суусан. Гомбо, Догсом, зэрэг ном айлтгуул. Сууд­лын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

Эм. Төмөр суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

2008 оны шороон хулгана жилтэн.

Эр. Модонд суусан. Сундуй, Цанжид зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Мод нахиалах үеэр болгоомжил. Зарлагатай жил.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Элэг, цөс, ходоод, харшил, хөлийн өвчнөөс сэрэмжил. Зарлагатай жил.

Хулгана жилтний хувь заяаны төөрөг

Хулгана жилтнүүд хийрхэг, тогтворгүй, түр­гэн зантай. Тэд хэрүүл маргаан, шуугиан дэгдээх дуртай. Найз нөхдийнхөө дунд хов ярих, муу хэлэх дуртай. Тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил л олон байдаг. Өөрөө ч хүнд тэр бүр итгэж ажлынхаа тухай ярьдаггүй. Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо олохыг хамгаас илүүд үздэг. Өөрийн гоо үзэмжийг чадварлагаар ашигладаг. Тэр ирээдүйн амьдралдаа байнга санаа зовдог. Энэ жилд төрсөн эмэгтэй юм хурааж цуглуулдгаараа бусдаас ялгардаг. Хулгана жилтнүүдийн уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг. Үүсгэн байгуулагч, зохион байгуулагч нар болж чадах ч хамгаас гайхалтай шүүмжлэгчид болдог. Тэр хэрэгтэй үед чухал зөв­лөгөө өгдөг. Зарим нэг нь аюултай шийдвэр гаргадаг. Өөрийн таашаалд хүртэхийн тулд бүх­нийг устгаж чадна. Түүнийг яльгүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга. Ажил нь нурах хандлагатай байсан ч эцсийг нь хүртэл явдаг.

Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэх талтай. Бусдын нөр их хөдөлмөрийг ашиглан олон зүйлийг олж ав­даг. Мөн улстөрд амжилт гаргаж ча­дах төдийгүй алдартай жүжигчин ч болох нь бий.

Үхэр жилтнүүд албан тушаал дэвшинэ

2014 он үхэр жилт­нүүдэд мөн л таатай жил. Зоригтой, хөдөлмөрч үхэр бүхэл жилийн тур­шид шар­гуу ажиллах болно.

Гэр бүл ойр дот­ныхон, хамт олных­оо хайр хүндэтгэлийг улам бүр хүлээх болно. Таны ажил­даа хариуцлагатай ханддаг зан морь жилд албан тушаалыг улам бэхжүүлж, зарим үхрүүд албан тушаал дэвшинэ.

Хэрвээ та аль хэдийн дарга бол ажилчдадаа өндөр шаардлага тавьдаг нэгэн. Гэхдээ хүн бүр тань шиг хөдөлмөрч, тохирсон шаардлагыг зөв тавих хэрэгтэй. Ингэх нь хамт олон дундах уур амьсгалыг эвдэхгүй байхад тусална. Хэрвээ та морь жилд хувийн бизнес эхлүүлэхийг хүсч байгаа бол үзээд алд.

Морь жил таньд ивээлээ хайрлана. Таны бизнес амжилтад хүрэх болно. Эхэлсэн бизнес тань төвөггүй хөлөө олж харьцангуй амжилттай урагшлах болно. Мэдээж хэрэг үүнтэй зэрэгцээд таны санхүүгийн асуудлууд ч шийдэгдэнэ.

Үхэр жилтнүүдийн хувийн амьдрал ч морь жилд харьцангуй, тайван амгалан байна. Жилийн хоёрдугаар хагаст тааламжгүй уур амьсгал үүсч мэдэх ч энэ нь таны зан аашнаас үүдэн гарч магадгүй учир анхаараарай.

Засал хариулга

1913 оны усан үхэр жилтэн.

Эр. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

Эм. Хийд суусан. Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Салхи шуурганаас болгоомжил.

1925 оны модон үхэр жилтэн.

Эр. Шороонд суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.

Эм. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил.

1937 оны оны гал үхэр жилтэн

Эр. Ууланд суусан. Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

Эм. Хийд суусан. Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

1949 оны шороон үхэр жилтэн

Эр. Шороонд суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв.

Эм. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Энэ жил зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Нойргүйтэх, сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл.

1961 оны төмөр үхэр жилтэн

Эр. Ууланд суусан. Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас өмсөхийг цээрлэ.

Эм. Хийд суусан. Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

1973 оны усан үхэр жилтэн

Эр. Шороонд суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.

Эм. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Нойргүйтэх, сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл.

1985 оны модон үхэр жилтэн

Эр. Ууланд суусан. Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

Эм. Хийд суусан. Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

1997 оны гал үхэр жилтэн

Эр. Шороонд суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.

Эм. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Нойргүйтэх, сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл.

2009 оны шороон үхэр жилтэн

Эр. Ууланд суусан. Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай авах, өмсөхийг цээрлэ.

Эм. Хийд суусан. Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Үхэр жилтний хувь заяаны төөрөг

Үхэр бол бясалгагч. Тиймээс ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй.

Гэхдээ тэр хүмүүсийг илэн далангүй байлгаж чаддаг авьяастай. Түүний гадаад байдал тайван хэдий ч хуурмаг байдлынх нь цаана жинхэнэ түргэн зантнууд байдаг. Уур хилэнд автах нь ховор. Нэг автвал аймшигтай. Аль болох дарга, захирал болохыг хүсдэг.

Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг илүүд үздэг. Тэр маш ажилсаг, гэр бүлдээ сайн сайхныг авчирдаг. Биеийн хүчний болоод оюун ухааны ажлыг ч сайн хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Худалдаа болон харилцааны хүрээнд ажиллах нь түүнд хүндрэлтэй байдаг.

Эрүүл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас аялалтай ажил сонгох хэрэггүй. Эмэгтэй үхэр бол гэрсэг. Гэр орондоо хамгийн их санаа тавьдаг хүн. Гайхалтай сайн гэрийн эзэгтэй. Түүнд итгэж найдаж болно. Их зөрүүд.

Гэр бүлийнхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн. Эелдэг, ялдам, мэдрэмжтэй, үнэнч хүмүүс байдаг.

Бар жилтнүүдэд ивээлтэй жил ирж байна

Бар жилтнүүд морь жилд зориг тэвчээр, ариун шударга зан гээд энэ жилийн онцлог болох зан чанарыг хангалттай харуулж чадах учир ирж байгаа жил тэдэнд ч ээл ивээлээ өгнө.

Гэхдээ бар жилт­нүүд бусадтай ха­рилцах харил­цаандаа анхаарахгүй бол горьгүй. Бодсоноо шууд хэлдэг таны зан зарим тохиолдолд танд ашиггүй байдал авчирна гэдгийг санахад илүүдэхгүй.

Үүнээс гадна иймэрхүү байдлаар илэрхийлсэн үг таны эргэн тойрны хүмүүст тийм ч таатай байхгүй. Үүнээс болж та өөрөө ч шаналж мэднэ.

Харин ажил үйлсийн тухайд та үнэхээр хариуцлагатай хандаж, сэтгэл шулуудаж чадвал таныг морь жилд амжилт дагана.Гэхдээ эхний ээлжинд таны бодсончлон санхүүгийн талаас төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй байж мэднэ.

Мөн бар жилтнүүдийн нэг дутагдал хэт өмчирхөг. Ойр дотныхоо хүнийг зөвхөн өөрт нь үйлчлэх ёстой мэтээр өмчлөх нь бий.

Мэдээж хайртай хосуудын хувьд энэ нь зүй ёсны хэрэг ч хайртай хүн хамтрагч чинь таны нэгэн адил өөрийн гэсэн хүсэл сонирхолтой, онцлогтой хувь хүн гэдгийг мартаж болохгүй.

Морь жил бар жилтнүүдэд мөн л цөөнгүй боломжийг олгоно.

Засал хариулга

1914 оны модон бар жилтэн

Эр. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Бөөрөө анхаар.

Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

1926 оны гал бар жилтэн

Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Бөөр, савандаа анхаар.

1938 оны шороон бар жилтэн

Эр. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Бөөрөө анхаар.

Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

1950 оны төмөр бар жилтэн

Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Бөөр, савандаа анхаар.

1962 оны усан бар жилтэн

Эр. Усанд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

1974 оны модон бар жилтэн

Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Бөөр, савандаа анхаар.

1986 оны гал бар жилтэн

Эр. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Бөөрөө анхаар.

Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

1998 оны шороон бар жилтэн

Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Бөөр, савандаа анхаар.

2010 оны төмөр бар жилтэн

Эр. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Бөөрөөө анхаар.

Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

Бар жилтний хувь заяаны төөрөг

Бусдыг өөртөө гайхалтай татах чадвартай зангаараа зарим нэгнийг нь сүйрэлд хүргэхэд бэлэн байдаг тэд эрсдэлд дуртай. Тиймээс бодлогогүй, бодомжгүй үйлдэл хийх нь олонтаа. Захирагдах дургүй.

Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Түүнийг хүндэлдэг хүмүүс түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор.

Аливаа үйлийг хийхээсээ өмнө бодвол бусдын үгийг дагаж болгоомжтой байвал их амжилтад хүрнэ.

Тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Хэнд ч итгэж найддаггүй, бусдыг ямагт тэргүүлдэг, эрх мэдэлтэй. Эрсдэлтэй бүхэн түүнд тохирно.

Энэ жил төрсөн бүсгүйчүүд ямагт түрүүлж дайн зарладаг. Эсвэл эрх дархыг өөрийн болгож байж санаа амардаг, түрэмгий эзэгтэй нар байдаг.

Туулай жилтнүүд таагүй зүйлсээс хөнгөхөн сална

Туулай жилтэнд морь жил амжилт авчирна. Та бүх л зүйлд хүрэхийг хичээнэ. Түүндээ их, бага ямар ч үнээр хамаагүй хүрэх болно.

2014 онд та таагүй зүйлсээс хөнгөхөн салж чадахаас гадна санхүү­гийн тал дээр сэтгэл хангалуун байх болно. Жилийн эхэнд таныг амжилт хүлээж байна. Та хувийн бизнестэй болж мэдэхээс гадна хуучин эрхэлж байгаа бизнесээ өргөжүүлж ч мэднэ. Танд ийм амжилтад хүрэх бүх боломж байна.

Таны бодсон санасан зүйл зүгээр нэг бодол төдий биш бодит орлого, ашиг болж эхлэх болно. Үүний ачаар та хэдэн алхам төвөггүй урагшилж чадна.

Гэхдээ та энэ амжилтад ташуурч хэрхэвч болохгүй. Хамгийн түрүүнд үйл ажиллагаагаа бэхжүүлэхийг хичээ. Учир нь ямар ч амжилтын дэргэд атаар­хагчид олон байдаг.

Гэр бүлийн харилцаанд асуудал төдийлөн үүсэхгүй. Харилцан ойлголцол, хайр сэтгэл, бага зэргийн асуудал гарах ч үүнийг та хүчээр биш эвээр ойлголцож шийдвэрлээрэй. Морь жилд ганц бие туулайнууд гэр бүл зохиохыг хүснэ. Гэхдээ яарах хэрэггүй.

Засал хариулга

1915 оны модон туулай жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой, үе мөчний өвчнөөс сэрэмжил.

Эм. Шороонд суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Лусын хорлолоос болгоомжил.

1927 оны гал туулай жилтэн

Эр. Хийд суусан. Лхам, Жадамба зэрэг ном уншуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар намрын цагаар анхааралтай бай.

Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жил ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

1939 оны шороон туулай жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой, үе мөчний өвчнөөс сэрэмжил.

Эм. Шороонд суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Лусын хорлолоос болгоомжил.

1951 оны төмөр туулай жилтэн.

Эр. Хийд суусан. Лхам, Жадамба зэрэг ном уншуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар намрын цагаар анхааралтай бай.

Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жил ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

1963 оны усан туулай жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой, үе мөчний өвчнөөс сэрэмжил.

Эм. Шороонд суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Лусын хорлолоос болгоомжил.

1975 оны модон туулай жилтэн

Эр. Хийд суусан. Лхам, Жадамба зэрэг ном уншуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар намрын цагаар анхааралтай бай.

Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жил ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

1987 оны гал туулай жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой, үе мөчний өвчнөөс сэрэмжил.

Эм. Шороонд суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Лусын хорлолоос болгоомжил.

1999 оны шороон туулай жилтэн

Эр. Хийд суусан. Лхам, Жадамба зэрэг ном уншуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар намрын цагаар анхааралтай бай.

Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жил ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

2011 оны төмөр туулай жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой, үе мөчний өвчнөөс сэрэмжил.

Эм. Шороонд суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Лусын хорлолоос болгоомжил.

Туулай жилтний хувь заяаны төөрөг

Түүний зан чанараас хамгийн дутагдалтай бөгөөд сайн чанар нь хуумгай байдал. Дээд язгууртны дунд байх дуртай, бусдад ч таалагддаг. Эмэгтэй туулай өөрийн соёлын түвшинг харуулах дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж, амжилтад хүрч чадна. Туу­лай бол их тайван хүн.

Их мэдрэмтгий ня­луун зантай. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг таагүй явдлууд түүнийг бухим­дуулна. Ялихгүй зүйл ч гэсэн түүнийг уйлуулахад хүргэдэг ч тайвшрах нь амархан.

Төрөлхийн хуучинсаг үзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хүндрэл учруулах болгоноос айдаг. Тав тух, аюулгүй байдлыг хамгаас илүү үнэлдэг. Болох болохгүйг харьцуулахгүйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггүй. Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах сэтгэл, итгэл найдварыг төрүүлдэг.

Туулай жилтнүүд ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Мэдрэх авьяас нь хөгж­сөн тул тэр боломжийг хэзээд алддаггүй сайн худалдаачин болно. Тайван туулай нь ажил хэрэгч хүн гэдгээрээ аюултай өрсөлдөгч байж болох юм.

Луунуудыг жилийн туршид амжилт дагалдана

Луу жилд төрөгсөд морь жилд өөртөө маш итгэлтэй байх бөгөөд бараг л алдаа гаргахгүй. Амжилт таныг жилийн туршид дагалдана. Ирэх жилд та шинэ боломж нээх хүмүүстэй танилцахаас гадна ирээдүйтэй ажлын талбарт очиж мэдэхээр байна. Энэ ажил таныг зөвхөн өөрийнхөө төлөө хариуцлага хүлээгээд зогсохгүй хамт олныхоо шийдвэрийн өмнө ч хариуцлага хүлээж ажиллахад хүргэнэ.

Жилийн эхний хагаст та тушаал дэвших аль эсвэл таны ирээдүйн карьер онцгой нөлөө үзүүлэх гадаад томилолт, сургалтад явж ч мэднэ. Харин санхүү мөнгөний хувьд бусдаас мөнгө зээлэх тохиолдол танд цөөнгүй гарах нь. Гэхдээ энэ нь таны сэтгэл санаанд нэг их нөлөөлөхгүй. Та хэрэгтэй зүйл, аль эсвэл ойр дотныхныхоо сайн сайхны төлөө мөнгө зээлэх учир үүндээ сэтгэл хангалуун байх болно.

Ер нь жилийн эхний хагаст та амьдралын баяр баясгалантай, сэтгэл өөдрөг байна. Хувийн амьдралын хувьд луу жилтэн таны байр суурийг ахмад настнууд хүлээн зөвшөөрөх бол үр хүүхдүүдтэйгээ харин хагаралдаж мэдэх нь. Тиймээс хүүхдүүдтэйгээ аль болох эв зүйгээр харьц. Жилийн төгсгөлд ажлын хэт ачааллаас болж та сэтгэлээр унаж стресстэж мэднэ.

Засал хариулга

1916 оны гал луу жилтэн

Эр. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

1928 оны шороон луу жилтэн

Эр. Модонд суусан. Сундуй, Цанжид зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Мод нахиалах үеэр болгоомжил. Зарлагатай жил.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг ном айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Элэг цөс, ходоод, харшил, хөлийн өвчнөөс сэрэмжил. Зарлагатай жил.

1940 оны төмөр луу жилтэн

Эр. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

1952 оны усан луу жилтэн

Эр. Модонд суусан. Сундуй, Цанжид зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Мод нахиалах үеэр болгоомжил. Зарлагатай жил.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг ном айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Элэг цөс, ходоод, харшил, хөлийн өвчнөөс сэрэмжил. Зарлагатай жил.

1964 оны модон луу жилтэн

Эр. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

1976 оны гал луу жилтэн

Эр. Модонд суусан. Сундуй, Цанжид зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Мод нахиалах үеэр болгоомжил. Зарлагатай жил.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг ном айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Элэг цөс, ходоод, харшил, хөлийн өвчнөөс сэрэмжил. Зарлагатай жил.

1988 оны шороон луу жилтэн

Эр. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Эрүүл мэнддээ онцгой анхаар.

2000 оны төмөр луу жилтэн

Эр. Модонд суусан. Сундуй, Цанжид зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Мод нахиалах үеэр болгоомжил. Зарлагатай жил.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг ном айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий.

2012 оны усан луу жилтэн

Эр. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хүүхдийн эрүүл мэнд сайн.

Луу жилтний хувь заяаны төөрөг

Итгэмтгий луу жилтнүүд мэхлэгдэх нь амархан байдаг. Луу бол боловсон, уужим сэтгэлтэй, зориг төгөлдөр, хатуужилтай бардам хүн. Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж шаналдаг. Түүний төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан нь өөртөө болон бусдад хэрэгтэй хүн болгодог. Луу юм бүхэнд хэт нямбай, ихийг шаарддаг ч шаардсанаасаа илүү ихийг өгдөг. Луу жилд төрсөн хүн ам хэлээ барьж чаддаггүй, аливааг шууд хэлчихдэг. Өөрөөр хэлбэл түү­ний үг нь бодол санаанаас нь түрүүлээд гар­чихдаг.

Луу чухал зөвлөгөө өгч чаддаг. Эмч, улстөрч, жүжигчин, байлдагч, лам ер нь ямар ч ажил сонгосон түүндээ амжилттай байж ямагт гялалзаж байх болно. Луу өөрөө хэн нэгэнд дурлах нь ховор. Ихэвчлэн бусдын хайрыг татдаг. Хайр дурлалын уй гашуу, сэтгэл гонсойх зэрэг явдал түүнд хэзээ ч байдаггүй.

Харин өөрөө эмгэнэлийн учир шалтгаан нь болдог. Залуу насандаа гэрлэх нь ховор, ганц бие байхыг эрхэмлэдэг.

үргэлжлэл бий…

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …