Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

– Улаанбаатар банкны 11 давхарын хурлын зааланд 09.45 цагаас Автобус, троллейбусны үнэ тарифын нэмэгдлийн талаар Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэл хийнэ.

– 10.00 цагт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл салбар яаман дээр Итали Улсад болсон олон улсын циркчдийн наадмаас алтан медаль авсан нугараачдыг хүлээн авч, талархал илэрхийлнэ.

– Үндэсний мэдээллийн төвд 10.00 цагт Ц.Мөнхбаяр нарын асуудлаар ард түмний төлөөлөл Ерөнхийлөгчид хандах болсноо мэдэгдэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

– Төрийн ордонд 11.00 цагаас “Монгол залуу хүн” ТББ-аас Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуягт ”Шантаршгүй Монгол хүн” өргөмжлөл гардуулах ёслол болно.

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх иргэний танхимд 11.00 цагаас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэлэлцүүлэг болно.

– Үндэсний мэдээллийн төвд 11:10 цагт МАХН-аас хэвлэлийн бага хурал зарлалаа

– 12.00  цагт Монгол Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Гэр цэцэрлэг” төслийн талаар мэдээлэл хийнэ.

– ”Торгоны зам-2014” ёслолын арга хэмжээ 16.30 цагт МҮХАҮТ-д болно.

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …