Үргүйдлийн 30 орчим хувь нь эрэгтэйчүүдээс хамаардаг

images Хүүхэд гаргах боломжтой нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд тохиолддог түгээмэл өвчин буюу эмгэг бол үргүйдэл юм. Үргүйдэл гэдэг нь дор хаяж нэг жилийн хугацаанд ямар нэгэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхгүйгээр бэлгийн тогтмол харилцаанд байсан боловч жирэмсэн болохгүй байгаа тохиолдлыг авч үздэг.

Нийт гэрлэсэн хосуудын 10-15% нь үргүйдлийн асуудалтай байдаг бөгөөд үүний 30 орчим хувь нь эрэгтэйчүүдээс харин үлдсэн 70% нь эмэгтэйчүүдээс хамаардаг. Эмэгтэйчүүдийн үргүйдлийн үндсэн шалтгаан нь умайн хоолой, өндгөвчнөөс өндгөн эс ялгарах үйл явцын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн бусад өвчлөлтэй холбоотой.

Умайн хоолойн өвчлөл, эмгэг нь ихэвчлэн үрэвсэлт өвчин мөн нөхөн үржихүйн дотоод эрхтэнүүдэд хийсэн мэс засалтай холбоотой байдаг. Харин өндгөн эс ялгаран гадагшлах  процесст дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, тухайлбал өндгөвч өндгөн эсээ боловсруулах, гадагшлуулах ажиллагаа доголдсон эсвэл хэт таргалалт маш түргэн хугацаанд турсан, байнгын сэтгэл санааны стресст байдаг, архаг архидалтын нөлөө зэргээр өндгөн эс боловсрох мөн үр тогтоох чадваргүй шалтгаан байж болно.

    Эр бэлгийн эс нь умайн хүзүүгээр дамжиж чадахгүй байх, хөдөлгөөнгүй байх гэсэн ховор тохиолддог шалтгаан бас байж болно. Учир нь зарим тохиолдолд эмэгтэйн умайн хананаас эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг сааруулах, хориглох найрлагатай зүйлс ялгарч байдаг. Энэ бол даавар болон дархлааны системийн гэмтэлтэй холбоотой.

Үргүйдлийг эмчлэхийн тулд юуны өмнө түүний шалтгааныг олох хэрэгтэй. Үнэн зөв шалтгааныг тодорхойлохын тулд бүхэл бүтэн цогц шинжилгээнүүдийг хийнэ. Хэт авиан шинжилгээ, рентген, дааврын, шээсний, дурангийн гэх мэт. Шалтгаанаас хамаарч эмчилгээ нь төрөл бүр байна. Сүүлийн жилүүдэд өндгөвчний үйл ажиллагааг эрчимжүүлэх, өндгөн эс боловсрогдох болон гадагшлах процессыг түргэтгэх гэх мэт аргууд нэвтэрч байгаа. Мөн умайн гуурс, хоолойг эр бэлгийн эсийн зөөвөрлөх, тээвэрлэх ажиллагаанд саад болгохгүй болгох жижиг мэс ажилбар хийгддэг болсон. Эдгээр болон бусад олон аргуудыг авч хэрэгжүүлсний дүнд үргүйдлийн улмаас жирэмслэхгүй байсан эмэгтэйчүүдийн 35-40% нь жирэмслэх боломжтой болж байгаа.

Харин үргүйдэл нь дархлааны системтэй холбоотой байгаа бол нөхрийнх нь эсвэл донорын эр бэлгийн эсийг авч эмэгтэйд өндгөн эс ялгарах үед нь умайд тарих, суулгах ажилбарыг хийж болдог. Томоохон эмнэлгүүд ийм зорилгоор үрийн сан буюу банк үүсгэж түүнийг хадгалах, шинжлэх суурь баазтай болсон. Гэхдээ нарийн ажиллагаа шаардсан, хөрөнгө санхүүгийн хувьд өндөр өртөгтэй. Тиймээс үргүйдлийн хамгийн хүнд хэлбэртэй буюу умайн хоолойн өвчтэй, мэс заслаар авахуулсан эсвэл эхнэр нөхөр хоёрын эсүүд таардаггүй, үр тогтоох боломжгүй энэ нь эмчлэгдэх боломжгүй гэсэн тохиолдлуудад ихэвчлэн ашигладаг. Энэ аргыг гэхдээ 35 хүртэлх насны ямар нэгэн өвчлөлгүй, халдваргүй, жирэмслэлт болон төрөлтийн явцад ямар нэгэн хүндрэл үүсэхээргүй эмэгтэйчүүдэд хийнэ.

Харин 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд үүнийг хийхийн тулд эхлээд маш нарийн шинжилгээнүүдийг авдаг. Учир нь энэ насанд эмэгтэй хүн хүүхэд тээх, төрүүлэх үйл явц нь хүндэрч, нөхөн үржихүйн эд эрхтэнүүдийн хөгжил нь зогссон байдаг.

index

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …