Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэр

засгийн газарЗасгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллахыг үүрэг болголоо

Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа тендерийн баримт бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудад заасны дагуу үйлдвэржилтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, дотоодын аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох талаар тусгаж ажиллахыг захиалагч нарт үүрэг болголоо.

Тендерт оролцогчдод давуу эрх олгосон талаарх мэдээг худалдан авах ажиллагааны улирлын тайланд дэлгэрэнгүй тусгаж Сангийн яаманд тухай бүр хүргүүлж байхыг Төвсийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

Мөн үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг өөрсдийн хэрэгцээнд худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ тогтмол дэмжихийг нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч нарт уриаллаа.

Товч мэдээ

·         Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Архангай, Дундговь, Хэнтий аймгийн төвд шинээр дулааны станц, дулааны шугам барих, сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, аймаг Засаг дарга нарт даалгалаа.

·         “Олимп тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах” Засгийн газрын журмын дагуу болзол хангасан тамирчид, дасгалжуулагчдад 1 тэрбум 219 сая 575 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.

·         Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

·         Өгийнуурын ус, намгархаг газрын “Мэдээлэл сургалтын төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж тус төвийн дансанд бүртгэлтэй үндсэн болон эргэлтийн хөрөнгө, хэрэгжүүлж байсан чиг үүргийг зохих журмын дагуу Орхон голын сав газрын захиргаанд шилжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …