200 машины зогсоол байгууллаа

0bc6a6a9d127cc74originalЧингэлтэй дүүргийн Жуулчны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төв орчимд худалдаа үйлчилгээний олон цэг байдаг ч зогсоолын хүрэлцээ хангалтгүй байдгаас байнга түгжрэл үүсдэг байна. Тиймээс “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс Урт цагааны урд талбайг чөлөөлөн, 200 гаруй машин зогсох боломжтой авто зогсоол шинээр байгуулж тэмдэг тэмдэглэгээ байрлууллаа. Урт цагааны урд талын талбайг автозогсоол болон ашигласнаар тухайн хэсгийн замын хөдөлгөөний түгжрэл 20 орчим хувиар буурна гэж албаныхан үзэж байгаа юм. Цаашид Урт цагааны урдуур 2 урсгалтай  автозам тавихаар төлөвлөж ирэх 3 дугаар сараас замын ажлыг эхлүүлэхээр тооцож байна. Ингэснээр модны хоёр, нэгдүгээр хороолол чиглэл рүү нэвт гарах боломжтой болох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …