Дэлхийн хамгийн муу эрэгтэй амрагийг шалгаруулсан байна

536285_10150684228338197_971435806_nБританийн Телеграф сонинд эрчүүдийн тухай сонирхолтой судалгаа нийтэлжээ. Дэлхийн 20 гаруй орны 15 мянга гаруй эмэгтэйг хамруулсан санал асуулгаар дэлхийн хамгийн муу эрэгтэй амрагийг шалгаруулсан байна.

Энэ санал асуулгаар герман эрчүүд эвгүй үнэртэй хамгийн муу амрагийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Харин англи эрчүүд дэндүү залхуу, бүх ажлаа эмэгтэйчүүдээр хийлгэхийг хүсдэг гэж шүүмжлүүлэн хоёрдугаарт бичигджээ. Үүний дараа швед эрчүүд хэтэрхий яаруу сандруу байдлаараа удаах байранд оржээ. Холланд эрчүүд дэндүү бүдүүлэг, америк эрчүүд юуны түрүүнд өөрийгөө боддог дэндүү түрэмгий гэж эмэгтэйчүүд дүгнэжээ. Бусад орны эрчүүдийг дүгнэхдээ грек эр дэндүү улцгар, шотланд эр дэндүү чанга дуутай, турк эр дэндүү хөлөрдөг, уэльс эр дэндүү хувиа хичээгч, орос эр дэндүү үсэрхэг гэж шүүмжилжээ.

Харин испани эрчүүд хамгийн сайн амрагаар шалгарч, бразил, итали эрчүүд удаалсан байна. Энэ жагсаалтын эхний 10 байрт франц, ирланд, өмнөд африк, австрали, шинэ зеланд, дани, канад эрчүүд оржээ.Манай монгол эрчүүд хэдэд нь орох байсан бол.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …