Шүдээ арчлахаас гоо сайхан эхэлдэг

imagesШүдний эмч нар ингэж зөвлөдөг юм билээ. Арга ч үгүй биз. Сайхан инээмсэглэл эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн ихээхэн хэсгийг бүр дүүлдэг болохоор тэр биз. Эмч нар шүд угаах аргыг хэрхэн тайлбарлаж буйг энд тоймлон хүргэе.

 1. Шүдний сойзон дээр оог гуравны нэг хэсэгт нь хүрэхээр тавина.

 2. Сойзоо дээд, доод талын шүдний аль нэгээс эслэн хажуу буюу хацар талаас нь эхлэн эргэлдүүлэх байдлаар угаана.

 3. Дараа нь сойзоороо дээд талын шүдийг хацар хэсгээс нь эхлэн эргэлдүүлэн угаана.

 4. Шүдний дотор талаас мөн өмнөхтэй адилаар эргэлдүүлэх байдлаар угаана.

 5. Харин үүдэн шүдний дотор талыг сойзоо босоо байдлаар барьж угаана.

 6. Ингээд үлдсэн хэсгийг угаахын тулд сойзоо хөрөө хэлбэрээр барьж шүдний зажлах хэсгийг угаана.

 7. Эцэст нь хэлээ хойноос урагш 2-3 удаа сойзоороо угаана. Ингээд бүлээн усаар нэг л удаа зайлснаар шүд угаалт дуусах юм байна.

 Түүнчлэн мартаж болохгүй нэгэн чухал зүйл бол өдөрт шүдээ 2-3 удаа угаах бөгөөд хоол идсэний дараа заавал амаа усаар зайлж заншвал шүд цоорох, өвдөх зэргийг мартана гэдгийг эмч нар хэлж байна лээ шүү.
index

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …