Сайн унтаж чадвал турна

sleep-middleХангалттай унтаж амрахгvй байх нь биеийн тослогийн хэмжээг бууруулдаггvй нь дахин батлагдлаа. АНУ-д хийсэн нэгэн сонирхолтой судалгаагаар хангалттай унтдаг хvмvvс илvv их жин хассан байхад бага унтдаг нь илvvдэл жингийнхээ зєвхєн дєрєвний нэгийг хасчээ. Учир нь бага унтдаг хvмvvс бусдыг бодвол илvv их єлсдєг байна. Єєрєєр хэлбэл, нойргvйдэл цусан дахь єлсгєлєнгийн дааврыг нэмэгдvvлдэг аж. Уг судалгаанд илvvдэл жинтэй сайн дурын 35-49 насны хvмvvс оролцож хоолны дэглэм барьжээ. Тєлєвлєгєєний эхний 14 хоногт тэдэнд найман цаг 30 минут, хоёрдогч 14 хоногт таван цаг 30 минут унтах эрх олгожээ. Туршилтын vеэр эхний болон сvvлийн 14 хоногт хассан жинг харьцуулж vзэхэд ерєнхийдєє адил байсан ч бага унтсан хvмvvс єєх тос бус булчингаараа турсан нь ажиглагджээ. Уг судалгаа Америкийн анагаах ухааны сэтгvvлд нийтлэгдсэн байна.

Ugluu logo

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …