Мэндчилгээ

imagesМонголын үндэсхий өдөр тутмын  <<Өглөөний сонин>>-ы нийт уншигч, захиалагч, хамтран ажилладаг байгууллагууддаа <<Ялгуусан> > хэмээх модон морин жилийн хаврын тэргүүн сарын мэнд дэвшүүлж, айл хотлоороо амар атгалан, ахас ихсээ хүндэтгэн, сайхан шинэлэхийн ерөөл өргөе.

Улиран одож буй <<тийн ялгуусан >>хэмээх усан могой жил монгол түмэнд маань ээл ивээлээ хайрласан сайхан жил байлаа. Байгаль дэлхийн үр өгөөж, ажилсаг түмний минь нөр их хөдөлмөрийн үрээр мал сүрэг өсч, тариа будаа үржиж, хүн зоны магнай нэгэн жилийг бид үдлээ.

Ирж буй морин жилдээ элгээрээ энх тунх, төрлөөрөө түвшин, төр улсаараа элбэг, төрөл садан, хотлоороо амар амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

                                         Ерөнхий эрхлэгч: Л.Нинжжамц

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …