Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
2014 оны 02 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Бусад нутгаар үүлшиж, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн өмнөд, төвийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн баруун, говийн нутгийн ихэнх хэсгээр секундэд 18-20 метр, говийн нутгаар зарим үед секундэд 24 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Баруун, төвийн нутгаар хүйтэрч Их нууруудын болонДархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 26-31 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 19-24 градус хүйтэн, говь болон зүүн зүгийн нутгаар дулаан байж, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор 0-5 градус хүйтэн, зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, Дундговийн нутгаар 4-9 градус хүйтэн, төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэжсекундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. 10-12 градус хүйтэн байна. Оройдоо хүйтний эрч чангарна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 854гектопаскаль байлаа. Даралтөдөртөө буурна.