УИХ-ын дэд дарга, Цагдаагийн комиссын дарга Л.Цог улс төрийн хэлмэгдэгсэдийн хамгийн өндөр настай хоёр хүнтэй өнөөдөр 12:00 цагт золгоно.
“Маршал арт” галерейд Монголын шинэ үеийн дүрслэх урлагийн түүхийг бичилцсэн 11 ахмад уран бүтээлчийн хамтарсан “Сар шинийн өнгө” хэмээх үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 15:00 цагт болно.
“Blue Moon” арт галерейд өнөөдөр 18:00 цагаас гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Түүний энэ удаагийн үзэсгэлэн аялал, уран бүтээлийн тайлан үзэсгэлэн болж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр түүний гэрэл зургийн цомог, “Хөх тэнгэрийн орноор” номыг худалдан авах боломжтой аж.
Спортын төв ордонд энэ сарын 3-9-нд Боксын насанд хүрэгчдийн УАШТ болно.
Баянзүрх дүүргийн шүүхэд “Капитал” банкны удирдлагуудын шүүх хурал болно.