Шувууны томуугаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг байгуулагджээ

БНХАУ-д шувууны томууны өвчлөл нэмэгдэж арван хүн амь эрсдээд байгаа билээ. Тэгвэл манай улсын хүн амын дунд томуугийн В хүрээний вирүс тархаж эхэлсэн бөгөөд МХЕГ-аас ажлын хэсэг томилж, холбогдох байгууллагуудад үүрэг өгөөд байгаа юм байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэлийн албаны дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Манай урд хөршид шувууны томуугийн вирус дэгдэж байгаатай холбоотойгоор манайд ажлын хэсэг томилогдсон гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Шувууны томуугийн вирус бол манай улсад орж ирээгүй.  Гэхдээ бид хил залгаа учраас урьдчилан сэргийлэх ёстой. Тэр утгаараа Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүдэд хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдын биеийн халууныг хэмжих, сэжигтэй тохиолдолд асуумж авах, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулах, импортоор орж ирж буй шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг нарийвчлан шинжлэх үүрэг өгөн ажиллаж байна. Мөн  бол бүх шатны эмнэлгүүдэд Эрүүл мэндийн сайдын 362 дугаар тушаалыг хэрэгжүүлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг даалгасан.

-Сэжигтэй тохиолдолд хэрхэх вэ?
Сэжигтэй тохиолдолд иргэд ХӨСҮТ-ийн 455388, МХЕГ-ын 264786, 263150 дугаарт шуурхай мэдээлэх хэрэгтэй. Мөн манай улсын иргэд хилийн гадаадын улс орнуудад зорчихдоо шувууны гаралтай бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэйг анхаараарай. Шувууны томуугийн вирус хүнд шууд халдсан тохиолдолд байхгүй ч урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …