Өмнөд Судан улсад цэргийн хүчнийхний хоорондын зөрчил нь хүрээгээ тэлэн даамжирч улс орныг хамарсан мөргөлдөөн болоод байгаа билээ. Арванхоёрдугаар сарын 15-наас эхэлсэн бослого үймээнээс болж хэдэн мянган хүн амиа алдаж 900 гаруй мянган хүн гэр орноосоо дайжаад байгаа аж.
НҮБ 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө мөнгө Өмнөд Суданд болж буй үймээн самууныг намжаахад хэрэгтэй байгаа талаар мэдээллэжээ. Өмнөд Судан даяар дайн тулалдаанаас зугтан гэр орноо орхин гарсан олон зуун мянган хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа бөгөөд 3.7 сая хүнд хоол хүнсний яаралтай тусламж хэрэгтэй байгаа талаар НҮБ мөн мэдээллэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт сөргөлдөгч талууд галаа түр зогсоон хоёрдугаар сарын 7-ноос эхлэн энхийн хэлэлцээр хийх талаар тохиролцсон ч галт мөргөлдөөн дахин гарч үймээн самуун намжаагүй хэвээр байгаа талаарх мэдээлэл Өмнөд Суданаас ирж байгаа аж.