БНСУ-д амьдарч буй монголчуудад зориулан ”Монгол хүн -Монголын эрдэнэ” өдөрлөгийг зохион байгууллаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Нэг цэгийн үйлчилгээний төв, БНСУ дахь элчин сайдын яам хамтран БНСУ-д  “Монгол хүн- Монголын баялаг” өдөрлөгийг зохион байгууллаа. Сар шинийн баярыг тохиолдуулан БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан зохион байгуулсан  энэхүү өдөрлөгийн үеэр тус улсад байгаа  монгол  иргэний  нийгмийн хамгааллын үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэж, эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг сурталчлах, БНСУ-д ажиллаж, амьдарч буй 30 орчим мянган иргэнд хүрч ажиллах талаар мэдээлэл, сурталчилгааг хийсэн юм.

“Монгол хүн-Монголын эрдэнэ” өдөрлөгийн нээлтэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгч Капитал банкны гүйцэтгэх захирлын орлогч А.Гэрэлмаа нар оролцож, Монголчууддаа сар шинийн баярын мэнд хүргэж, Шинэчлэлийн Засгийн газрын бодлого хөтөлбөрийг танилцуулсан.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэлэхдээ  “БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв анх 1997 онд үйл ажиллагаа эхэлж байсан. Тухайн үеийн ханшаар 14 орчим тэрбум төгрөг буюу 10 орчим хүний нийгмийн даатгалын шимтгэлийг буцааж шилжүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш жил бүр тэтгэврийн даатгалын шимтгэлийг БНСУ-аас эх орондоо төлөх боломжийг олгосоор байна.  Мөн хүүхэд, гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын үйчилгээг иргэн бүрт хүргэж ажиллаж байна.  БНСУ-д болон бусад улс оронд амьдарч буй иргэдийн судалгааг гаргаж, хүний хөгжлийн төрийн бодлогыг хүн бүрт хүргэх, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Эдгээр мэдээллийг түгээж, БНСУ -д байгаа илүү олон Монгол иргэнд нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэхэд “Монгол хүн-Монголын эрдэнэ” өдөрлөгийн ач холбогдол оршиж байна” гэдгийг онцлон хэлсэн.   Түүнчлэн монгол хүнийхээ хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгосон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй Монгол улсын үнэт  эрдэнэ иргэн бүрт нийгмийн хамгааллын үйчилгээг хүргэхийг зорьж, мөн эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллахаа уламжлан, эргэн уулзахын ерөөлийг дэвшүүлсэн.

БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

Аж амьдралаа дээшлүүлэхээр БНСУ-ыг зорих Монгол иргэдийн тоо жил ирэх тусам  нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 27 мянган орчим Монгол иргэн ажиллаж амьдарч байна.  Гэр бүл, эх орноосоо хол байгаа тэдний өмнө тулгамддаг олон  асуудлыг хувь хүний асуудал мэтээр ойлгож, төрийн анхаарлаас орхигдуулдаг. Харин  БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв байгуулагдсанаар Монгол иргэний нийгмийн асуудлыг Төрөөс хамгаалах  нөхцөл бүрдэж байгаа юм.

БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь Монгол Улсын хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлж, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэн бүрийн нийгмийн баталгааг дээшлүүлэх таатай орчныг бүрдүүлэн хүний хөгжлийг хангахад чиглэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэндээ Нийгмийн даатгалын үйлчилгээ, Монгол иргэдийн БНСУ-д төлсөн  тэтгэврийн даатгалын шимтгэлийг буцаан олгуулах үйлчилгээ, Хүн ам, гэр бүл, халамжийн үйлчилгээ, мэдээлэл зөвлөгөө, Нийгмийн хамгааллын чиглэлээр мэдээлэл, сургалт, судалгааны ажил зохион байгуулах ажлыг хариуцан хэрэгжүүлдэг.

Өнгөрсөн хугацаанд  БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв ажиллаж буй иргэддээ нийгмийн хамгааллын үйлчилгээг тэгш хүртээж, 2014 оны нэгдүгээр сарын байдлаар 7.9 тэрбум вонн буюу 10.2 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэгэврийн даатгалын санд төвлөрүүлж чадсан байна. Мөн БНСУ-д манай улсаас оршин сууж, ажиллаж амьдарч буй иргэдийн талаар хийсэн судалгаагаар хууль ёсны оршин суугч 16428 Хууль бусаар оршин суугч 7747 Гэрээт ажилтан 5951, Солонгос иргэнтэй гэрлэсэн    2368 (эм-2287  эр 81)  Оюутан 4166,  Хүүхэд 2802, Өрхийн тоо 3125, Түр хугацаагаар 5793 иргэн оршин суудаг  гэсэн статистик мэдээлэл гарсан байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …