Монгол Улс дизель түлшний 47 хоногийн нөөцтэй байна

indexУул уурхайн яамны өгсөн мэдээллээр Монгол Улсын хэмжээнд энгийн хэрэглээний А-80 автобензин 51 хоног, АИ-92 автобензин 42 хоногийн нөөцтэй байгаа бол уул уурхайн салбарт өргөн хэрэглэгддэг дизелийн түлш 47 хоног хүрэлцэхээр байна.

 2012 оны аравдугаар сараас Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэн импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгосон ч шатахууны үнэ нэмэгдсэн. Үүний шалтгааныг Уул уурхайн яам “Хөтөлбөрт хамрагдаагүй компаниуд орон нутагт үнээ нэмсэн. Шатахууны үнэ гаднаас авах импортын үнээс 80 хувийн хамааралтай ч хилийн үнийн хувьд дөрөвдүгээр сар хүртэл тогтвортой байх төлөвтэй” гэсэн тайлбарыг өглөө.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …