Ерөнхийлөгч авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр санаачиллаа

imagesСаяхан болж өнгөрсөн ДАВОС-2014 дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар Монгол Улсын хөгжлийн боломжуудыг тусгайлан хэлэлцсэн. Энэ нь манай орны хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, улс орноо сурталчлахад ахицтай явдал болсон билээ.

Чуулганд оролцогчид манай улсын “Авилгатай тэмцэх ажилд амжилт олж буйг сайшааж байгаа ч цаашид монголчуудын хувьд томоохон сорилт бэрхшээл хэвээр байх болно” гэдгийг онцолжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч “Авлига бол яг л хөгц мөөгөнцөр шиг зүйл, байнга хусч цэвэрлэж байхгүй бол дахин ургаад л байдаг” гэж нэгэнтээ хэлсэн.

Манай улс “Транспаренси Интернейшнл” судалгааны байгууллагаас гаргасан авлигын индексээр авлигын өндөр үзүүлэлттэй орны тоонд ордог ч сүүлийн  нэг жилийн хугацаанд авлигатай хийсэн тэмцлээр амжилт олж, 11 байраар урагшилж одоо 83-р байрт бичигдэж буй юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч цаашид ч авлигын эсрэг ажлаа улам эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг онцолж, улс нийтээрээ “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-тэй болох санаачлага гаргаж, тун удахгүй иргэний танхимаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Уг хөтөлбөрийг ард түмний өргөн оролцоотой хэлэлцүүлж УИХ-д өргөн барьж батлуулах юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …