Хөшигтөд дэд станц ашиглалтад орлоо

36883Төв аймгийн Хөшигтийн хөндийд шинээр Олон улсын нисэх онгоцны буудал баригдахаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд Хөшигтийн хөндийн 84 км 110 киловаттын цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орж нээлтээ хийлээ. Энэ станцыг “Алтай Трест” компани шинээр хийж гүйцэтгэн, өнөөдөр хүлээлгэн өгөв.

Хөшигтийн хөндийн дэд станцад 2-ыг харьцах 16-гийн мегватын хүчин чадалтайгаар, 110, 10-ын киловолтын станцын барилга угсралтын ажил хийгдсэн. Уг төсөл арга хэмжээний хүрээнд Налайхаас Хөшигтийн хөндийн чиглэлд 110 киловолтын 1 хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам, Сонгиноос Хөшигт чиглэлд 110 киловолтын 2 хэлхээ цахилгаан дамжуулах агаарын шугам барьж гүйцэтгэжээ. Нийтдээ Улаанбаатар хотыг дайрсан 84 км газрыг цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангасан байна.

Уг дэд станцын нээлтийн үйл ажиллагаанд эрчим хүчний яамны удирдлагууд болон Төв аймгийн засаг дарга, Эрчим хүчний хөгжлийн төвийн удирдлагууд оролцсон юм. Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал барих бүтээн байгуулалтын ажил ид явагдаж буй үеэр дэд станц ашиглалтад орсон нь 100 мянган хүн амтай дагуул хотын оршин суугчдыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах боломжийг үүсгэж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Өнөөдрийн байдлаар Сонгины дэд станц ашиглалтад ороогүй бөгөөд нэг эх үүсвэрээр нисэх онгоцны шинэ буудлыг хангах боломжтой гэдгийг Хөшигтийн хөндийн дэд станц барьж гүйцэтгэсэн хамт олон хэлж байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …