”Монгол цэргийн жавхаа’’ уралдаанд анги нэгтгэлүүдийн тохижилтыг харгалзан үзнэ

8d3ebcdb4507474a8d5fbca156c35b34Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын санаачилгаар анх удаа цэргийн болон цэргийн өмнөх насны залуучуудад эх орноороо бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор нийслэлд байрлах анги, нэгтгэлүүдийн дунд тэргүүний жагсаалч хамт олныг шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг зохион байгуулж, эхний гурван байрт орсон жагсаалч хамт олныг мөнгөн шагнал, байраар шагнаж урамшуулсан юм. Харин энэ жилийн хувьд  цэргийн алба хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулан, эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх зорилгоор уралдаанд оролцох анги нэгтгэлүүдийн тохижилтыг уралдааны нэг шалгуур болгож байгаа юм байна.

Өнгөрсөн жилийн хувьд “Монгол цэргийн жавхаа” тэмцээний тэргүүн байрт шалгарсан хурандаа н.Батболд ахлагчтай 032 дугаар ангийг 10 сая, хоёрдугаар байрт шалгарсан, хурандаа н.Гансэлэм ахлагчтай 150 дугаар ангийн алба хаагчдыг найман сая, гуравдугаар байрт шалгарсан, хурандаа н.Дамба ахлагчтай 084 дүгээр ангийнхныг зургаан сая, тусгай байр эзэлсэн, хурандаа н.Банди ахлагчтай 120 дугаар ангийн алба хаагчдыг дөрвөн сая төгрөгөөр тус тус шагнаж, урамшуулж байжээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү уралдааныг үр дүнтэй болгохын тулд  цэргийн анги нэгтгэлүүдийн тохижилтын бүтэн жилээр нь дүгнэж, цаашид тохижилтыг шалгах эрүүл аюулгүй байдлын индекс тогтоох шаардлагатай гэж үзлээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Цэрэг бол залуучуудын хүмүүжлийн хамгийн том сургууль. Цэргийн алба хаасан хүн гэр орон, найз нөхөд, эх орныхоо үнэ цэнийг мэдэрч ойлгодог. Монгол цэргийн үнэлэмжийг нэмэгдүүлж, цэргийн албанд татагдах сонирхлыг залуучуудын дунд төрүүлэхийн тулд цэргийн ангийн тохижилт, цэрэг эрсийн бие авч явж байгаа байдал хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Тиймээс энэхүү уралдаанд нийслэл онцгой ач холбогдол өгч, санхүүжүүлж байгаа” гэлээ. Монгол цэргийн сүр хүчийг харуулсан энэхүү уралдааныг нийслэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж,  уралдаанаар дамжуулан цэргийн албан хаагчдын нийгмийн байдлыг сайжруулахаар төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …