Улсын их баяр наадмыг 1 тэрбум 581.3 сая төгрөгт багтаан тэмдэглэнэ

f81f347e88831b7doriginal Сар гаруйхны дараа болох улсын их баяр наадмыг 50 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ хэмээх яриа гарснаас болж наадмыг зохион байгуулах коммисынхон нэлээд шүүмжлэл, хардлагад өртсөн билээ.

Тэгвэл Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардлын төсвийг 1 тэрбум 581.3 сая төгрөг байхаар баталсан байна. Үүнээс 350 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 11,2 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, 840 сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Энэ жилийн наадмын нээлт, төрийн хүндэтгэлийн концертыг Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам найруулах гэж байгаа юм. Мөн наадмаар өмнөх жилүүдэд зохион байгуулагдаж байсан урлаг, спортын арга хэмжээнүүдээс гадна төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайн дөрвөн буланд урлагийн тоглолт, Хүй долоон худагт “Монгол морьтон” спорт, урлагийн тоглолт, шүхэрчдийн буулт зэрэг үзүүлбэр, тоглолтууд болох юм байна.

Наадмын төсвийн зарцуулалт:  
– 288,9 сая төгрөгийг бай шагналд
-241,3 сая төгрөгийг урлаг соёлын арга хэмжээнд
-443,1 сая төгрөгийг тохижилт, үйлчилгээний зардалд,
-141,8 сая төгрөгийг хэв журам хангах, онцгой байдлын зардалд
-466,3 сая төгрөгийг наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд

Л.Бадрах Ugluu.mn

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …