“Ухаалаг хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталлаа

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс “Ухаалаг хот” хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга А/58 дугаар захирамж гаргаж, захирамжаар 2014 онд “Ухаалаг хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталлаа. Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих, “Ухаалаг хот” хөтөлбөрийн хүрээнд эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох программ хангамж нэвтрүүлэх, төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдийн цахим нэг цонх бий болгох, газрын харилцааны төрөлжсөн мэдээллийн сан үүсгэх програм хангамж зохиох зэрэг төрийн үйлчилгээг сайжруулах, хялбарчилхад чиглэсэн 20 гаруй ажлыг хэрэгжүүлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

index

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …