1-р амаржих газрын өргөтгөлийг нийслэлийн өмчид бүртгэлээ

imagesНийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэх тухай” А/47 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу “Бороо гоулд” ХХК-иас өөрийн хөрөнгөөр барьж, Монголын ард түмэнд бэлэглэж буй нийт 7 190 433 566 төгрөгийн өртөг бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 150 эх, хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Клиникийн Нэгдүгээр амаржих газрын шинэ барилга байгууламжийг нийслэлийн өмчид  бүртгэж авахыг  нийслэлийн Өмчийн харилцааны  газарт даалгалаа. Нийслэлийн өмчид шилжүүлж авсан хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд  хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны  газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

index

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …