
Энэхүү нийтлэлд Монгол улсд хөрөнгө оруулсан гадаадын байгууллагууд, хөрөнгө оруулагч нар хөрөнгөө татан гарч явсаар байгаа билээ. Өнгрөгч оны байдлаар 1 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт ганцхан сарын дотор гараад явж байсан юм. Гэвч энэ байдал тогтворжих буюу саарах бус харин ч идвэхтэй үргэлжилсээр байна.
Саяхан 2010 онд Голомт банкинд 25 сая ам.доллар зээлдүүлсэн ADIC (Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөл) гадны аудит Голомт банкинд оруулж дүгнэлт гаргуулсан байна. Аудиторуудын дүгнэлтээр ноцтой алдаа дутагдлууд гарсан бөгөөд дүгнэлтийн дагуу яаралтай таван жилийн хугацаатай зээлийг буцаан авах шаардлагыг Лондон дахь салбар нь гарч арбитрт хандхаар болоод байна.
Монгол улсын хадгаламжийн 1/4 ийг эзэмшдэг гэгддэг Голомт банкинд сүүлийн үед гараад байгаа удирдлага хоорондын зөрчилдөөн, Иточу, Алтан Дорнод Монгол зэрэг уул уурхайн компаниудын зээлийн байдал нь ихээхэн асуудал үүсгэж түгшүүрийн харанга дэлдэж эхэлсэн хэмээн гадны хэвлэлүүд бичжээ.
ADIC -н захирал Марк Кутис бичсэн захидалдаа “Бид Голомт банкыг банкны стандартад нийцүүлэх гэж хичээсэн бидний өгсөн зөвөлгөөг аваагүй тул бидэнтэй хамтран ажиллах сонирхолгүй байгууллагатай хамтрах нь утгагүй зүйл ” хэмээн өгүүлжээ.
Мөн Голомт банкны бусад хувьцаа эзэмшигч Швейцарийн Кредит Свисс, Свисс-Мо, Голландын Трафигура зэрэг санхүүгийн байгууллагууд энэ талаар тайлбар өгхөөс татгалзсан байна.