Японы талтай “Нүүрстөрөгч багатай эрчим хүч”-ний хөгжлийн талаар ярилцжээ

indexЯпон Улсын Сэргээгдэх Эрчим хүчний сангийн урилгаар Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт 2014 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Азийн Супер Грид, Гобитек Олон улсын хуралд оролцож нийт 400 гаруй зочид төлөөлөгчдийн өмнө илтгэл тавилаа. Тус хурлын үеэр Япон Улсын 93 дахь Ерөнхий сайд Хатояама Юкиотой уулзалт хийж хоёр орны хамтын ажиллагаа “Азийн супер сүлжээ”, “Нүүрстөрөгч багатай эрчим хүч”-ний хөгжил сэдвээр ярилцав.

Дашрамд дурдахад хурлын өмнө 2014 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Япон Улсын “Шинэ, технологи аж үйлдвэрийн агентлаг” /NEDO/-ын тэргүүн Уэдатай уулзалт хийж Япон Улс – Монгол Улсын хамтын ажиллагааны “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хийгдсэн Шинэ Оюу Толгой-Цагаан суврага чиглэлийн 220КВт-ын өндөр хүчдэлийн шугам барих Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийгдэх өндөр үр ашигтай цахилгаан дамжуулах шугамын гүйцэтгэлийн асуудлаар хамтын ажиллагааны уулзалт хийж, зарим нэг тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.

Мөн Япон Улсын Сэргээгдэх Эрчим хүчний сангийн Удирдах зөвлөлийн тэргүүн Швед Улсын иргэн Томас Кабергер, мөн сангийн тэргүүн Мика Ообаяаши, Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын /Парламент/ Бодлогын зөвлөлийн дарга Айзава Ичиро, Эрчим хүчний хартын байгууллагын Эрчим хүч хариуцсан ахлах шинжээч Зафар Самадав нартай ганцаарчилсан уулзалтууд хийж, Монгол Улсын эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …