Тамхи татах цэгүүдийг байгуулахаар боллоо

niisleliin hural tt Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 06 сарын 10-ны өдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд шинээр томилогдсон албан тушаалтнуудыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Нийслэлийн Хөдөлмөрийн газрын даргаар Н.Тунгалаг, Улаанбаатар зам засвар, арчлалт компанийн захирлаар Н.Ганбаатар нар томилогджээ. Нийслэл хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НОБГ, НЗЦГ-аас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газар Хан-Уул дүүргийн 13, 14 хорооны нутаг дэвсгэрт 06 сарын 05-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн үерийн үед яаралтай арга хэмжээ авч, 160 гаруй албан хаагч, 20 гаруй машин, механизмын бүрэлдэхүүнтэй ажиллаж, 32 га газарт ариутгал хийсэн байна. Мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд малын гоц халдварт боом өвчин гарч, 2013 оны 5 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 06-ны өдөр хүртнл хорио цээрийн  бүсэд ажиллажээ. Хан-Уул дүүргийн Засаг даргын А/165 тушаалааар хорио цээрийн дэглэм цуцлагдсан байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал цаг үеийн ажлын талаар мэдээлэл өглөө.

Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 1 556 аж ахуйн нэгжийг аттестатчлах ажил өнгөрсөн сараас эхлэн үргэлжилж байна. Одоогоор Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул  дүүргүүдэд энэ ажил  40%-ийн явцтай байгаа бөгөөд тодорхой зөрчлүүдийг арилгуулан ажиллаж байна гэлээ.

НИТХ-ын дарга Д.Баттулга зарим асуудалаар холбогдох албаныханд үүрэг өглөө. 2013 оны нийслэлийн төсвийн тодотголыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд даруйхан оруулж, дараагийн НИТХ-ын хуралдаанаар  хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахыг нийслэлийн ЗДТГ-ын Стратеги, төлөвлөлтийн хэлтэст, 6 сарын өмнөөс эхэлсэн тэнэмэл гэх тодотголтой 60 иргэнийг нийгэмшүүлэх ажил удахгүй дуусах гэж байгаа тул хөтөлбөрийг дахин үргэлжлүүлэх санхүүгийн асуудлыг  шийдвэрлэж, ажилтай орлоготой, орон гэртэй болгоход анхаарч ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариусан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо.  Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан дүүрэг, хороодын хэсгийн ахлагч нар ухуулга, сурталчилгааны ажил хийгээд байгааг анхаарч, төрийн албаны үүрэгт ажлыг хариуцлагатай байлгахыг дүүргүүдийн Засаг дарга нарт анхааруулсан.

Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг удирдсан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Удахгүй болох Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан холбогдох газрууд уялдаа холбоогоо сайжруулан, хамтран ажиллах, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэл хотод “Тамхи татах” цэгүүдийг 14 хоногийн дотор байгуулах үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт өглөө. Мөн их хэмжээний борооны улмаас эвдэрч, цоорсон дээврийн асуудлыг нэгдсэн байдлаар төвлөрүүлэн шийдвэрлүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Стратеги, төлөвлөлтийн хэлтэст даалгалаа” гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …