Өвөрхангай аймгийн Баянгол сумын Сар шинийн золголт болно

bayngol sumӨвөрхангай аймгийн Баянгол сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс Сар шинийн золголт зохион байгуулахаар боллоо. Сар шинийн золголт энэ сарын 8-нд /бямба гарагт/ Бөхийн өргөөний зүүн урд талд байрлах Хөх нуруут зоогийн газар болно. Баянгол суманд ажиллаж амьдарч байсан болон Улаанбаатар хотод суугаа сумын иргэдийг хүндэтгэлийн арга хэмжээнд урьж байна. Энэ үеэр урлаг соёлын тоглолт зохион байгуулагдана. Мөн энэ жил Өвөрхангай аймгийн Баянгол сумын 90 жилийн ой тохиож буй юм.

Сар шинийн хүндэтгэлийн арга хэмжээнд нутгийн зон олноо хүрэлцэн ирэхийг урья.

                    Холбогдох утас: 99013396, 99118185

                   Өвөрхангай аймгийн Баянгол сумын

                   Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …