Солонгосчууд банкны картын хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлжээ

20130610104708190 Сүүлийн үед  Солонгос иргэд банкны картаар үйлчлүүлэхээс илүүтэйгээр бэлэн мөнгөөр худалдаа үйлчилгээ авахыг хүсч байгаа үзүүлэлт гарсан хэдий ч Солонгосчууд банкны карт хэрэглэх хэрэглээ болон тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа судалгааны хариу гарлаа.

Өнгөрсөн 2012 онд  Солонгос улсын иргэд  нийтдээ 10 тэрбум удаа банкны картаа ямар нэгэн байдлаар хэрэглэсэн ба  энэ нь нэг Солонгос иргэн  жилдээ 129.7 удаа банкны  картыг ашиглан  Канад 89.6   , АНУ 77.9  гэсэн үзүүлэлттэй орнуудын өмнө жагсаж байна.

 Солонгос улс нь  2007 онд нэг иргэн жилдээ 68.3 удаа л банкны картаа ашигладаг гэсэн судалгааны хариу гаргаж байсан бол ердөө л 5 жилийн дотор иргэд банкны картыг 2 дахин их хэмжээгээр хэрэглэдэг болоод байгааг банк картаараа дамжуулан  бага хүүтэйгээр зээлийн худалдаа хийх болон банк хэрэглэгчдийн картны мөнгөн үлдэгдэлд хүү өгөх , банкны карт хэрэглэгчдэд зориулан худалдаа болгонд пойнт цуглуулан түүнийгээ ашиглах боломж зэргийг өгдөгт  байгаа гэж үзэх болсон ч  энэ нь иргэд картын зээлэнд хэт найдан,  багагүй хэмжээний  өр тавих эхлэл болдог байна.

 Байгаа бэлэн  мөнгөөрөө худалдаа хийх нь карт хэрэглэн зээлийн худалдаа хийж өрөнд орох эхлэл болдог гэсэн чиг хандлага Солонгос улсад ихээхэн тархаж  байгаа хэдий ч тэд банкны карт хэрэглэх тоогоороо тэргүүлсээр байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …