“Шилдэг залуу 50 улс төрч”-ийг шалгаруулах санал асуулга эхэллээ

indexМонгол улсын нийгэм, улс төрийн салбарын шилдэг залуу удирдагчдыг олон нийтийн санал асуулгыг үндэслэн тодруулж, нийтэд үр дүнтэйгээр таниулан сурталчлах зорилготойгоор Монголын үндэсний тэргүүлэгч сайт ZALUU.COM болон Сонгуулийн Менежментийн Төв хамтран “Шилдэг залуу 50 улс төрч”-ийг шалгаруулах төслийг эхлүүлсэн ба өнөөдрөөс санал асуулгаа явуулж эхэллээ.

“Сонгуулийн менежментийн төв” ТББ нь 2008 онд байгуулагдсан бөгөөд сургалт, судалгаа, сонгуулийн маркетинг, менежментийн чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг мэргэжлийн байгууллага юм. “Шилдэг залуу 50 улс төрч” төсөл нь 2008, 2011 онуудад тус, тус амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тухайн үед шалгарч байсан залуу улс төрчдөөс төрийн сайд, дэд сайд нар, УИХ-ын гишүүд, яамдын хэлтсийн дарга нар, Улаанбаатар хотын засаг даргын орлогч, дүүрэг болон аймгуудын засаг дарга нар гээд олон чадварлаг удирдагчид тодрон гарсан билээ.

Төсөлд заагдсан хугацааны дагуу 2014 оны 2-р сарын 07 хүртэл ZALUU.COM сайтад зохион байгуулагчдын зүгээс болон нийт иргэд сонгогчдоос нэр дэвшүүлж, 2014 оны 2-р сарын 14 хүртэл I шатны олон нийтийн санал асуулга явагдан, уг шатны санал асуулгаар хамгийн их санал авсан 100 залуу улс төрч төгсгөлийн шатны санал асуулгад оролцох юм.

2014 оны 02-р сарын 15-нд төгсгөлийн шатны санал асуулга явагдаж, “Шилдгийн шилдэг 5 улс төрч”, “Шилдэг 50 улс төрч”-ийг олон нийтийн санал асуулгыг үндэслэн зохион байгуулагчдын зүгээс тодруулан нийтэд зарлана.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …