Экс Ерөнхийлөгчийн эхнэр 90 настай нөхрөө араар нь тавихаа зогсоохгүй бол сална хэмээн мэдэгдэв

20140207-8411ABC6F3D0E9ED-0-0-B413A382-315BD8E0E7E1243BПольшийн Ерөнхийлөгч асан, 90 настай генерал Войцеха Ярузельскийг араар тавьдаг хэмээн эхнэр Барбара нь буруутгаж, салах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Хэрэв тэр өөрийг нь үл хүндэтгэн, энэ явдлаа үргэлжлүүлсээр байх юм бол тэдний 53 жилийн хамтын амьдрал эцэс болох бололтой.

Өдгөө 84 настай Барбара Ярузельская салах өргөдлөө хэдийн дөрвөн сарын өмнө бэлдсэн бөгөөд хэрэв 90 настай нөхөр нь одоо явалдаж байгаа хүүхнээсээ харилцаагаа таслахгүй юм бол шүүхэд хандах гэнэ.

Тэргүүн хатагтайн ярьж буйгаар Ярузельский өмнө нь тэдний гэрт нь гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаад асрагч болсон 50 настай эмэгтэйтэй амрагийн холбоотой болсон аж. Экс Ерөнхийлөгчийн эхнэр өрсөлдөгчөө архичин, хөнгөмсөг явдалтай хүүхэн гэх мэтээр хэл амаар доромжилсон гэнэ. Экс Ерөнхийлөгч эхнэртээ салахыг зөвшөөрөхгүй тухайгаа мэдэгдсэн ч амрагийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа юм байна.

20140207-095127-535

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …