Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

– Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршиж байгаа СХД-ийн 12-р сургуулийн “Бидний амжилт” нэртэй өдөрлөг 09 цагаас эхлэнэ. Харин II ээлжийн өдөрлөг 14 цагаас эхэлэх тул эрхэм сэтгүүлчид та бүхэн бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг туршиж байгаа сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш сурагч, эцэг эхчүүдтэй уулзаж мэдээ сурвалжлага бэлтгэнэ үү. /Харилцах утас: 98000954, 89060954 12-р сургууль/

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 1 сарын мэдээллийн хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.

11.00 цагт МҮЭ-ийн холбоо, Мэргэжлийн хяналтын газар, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулна.

12:00 цагт Blue Sky Tower-ийн 3 давхарт ”Наnа Монголд” тоглолтын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

13.30 цагт Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсэн өдөр, 79 насны ойг нь тохиолдуулан Хүүхдийн номын ордонд ”Р.Чойномын нүүрний хэв” ном болон их найрагчийн тухай ”Гэрээслэл” баримтат киноны нээлт болно.

Монгол ньюсд:

11.00 цагт Хил хамгаалах ерөнхий газар, Монголын эрэгтэй- чүүдийн хөгжлийн нийгэмлэг, “Архигүй Монголын төлөө” Төрийн бус сүлжээ хамтран Монгол Улсын хилийг бүтэн тойрч соён гэгээрүүлэх ажил зохион байгуулсан тухай мэдээллийг сонирхоорой.

11.30 цагт “Fantastic” продакшны уран бүтээл “Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …