Үйлчлүүлэгчээ хэрхэн доромжилж болдогийг харахыг хүсвэл “Номин” худалдааны төвийг зориорой

80089335af1d4061Амралтын өдөр хүнсээ цуглуулахаар Номинг зорьлоо. Хүнсээ аваад кассанд бичүүлтэл кассчин бүсгүй “Яана аа! Зуун хэдэн мянган төгрөг татах гэж байгаад нэг тэг илүү дараад нэг сая хэдэн зуун мянган төгрөг татчихлаа. Зөрүү мөнгийг бэлнээр нь өгчих үү?” гэлээ. Хажууханд нь зогсож байсан бодвол зохион байгуулагч нь юм уу, кассчдын дарга болтой хүүхнээс ийм юм болчихлоо яах вэ? гээд царайчлангуй хандахад дарга бүсгүй кассанд ойртож ирээд “Тэгээд сая хэдэн зуу гээд хийж байхад тэр мөнгө картнаас нь гараад ирчихэж байгаа юм уу?” гээд над руу харлаа. Хүүхдүүдтэйгээ явж байсан учир нэг их өрвөлзсөнгүй өнгөрөөлөө би. Гэхдээ энэ үг чинь бидэнд хэд хэдэн утгыг өгүүлж байгаа мэт.
1. “Чамд одоо сая илүү төгрөг энэ картанд чинь байсан хэрэг үү?” харваас мөнгөтэй байхааргүй л нөхөр байна даг ЧИ!
2. Номингоор сая төгрөг картандаа хийсэн хүн бараг үйлчлүүлдэггүй. Гэнэт тийм үйлчүүлэгч гараад ирэхээр гайхахдаа өөртөө итгэл үнэмшил болсон бодол нь шууд гаргаад ирчихсэн.
3. Ер нь энэ хэрэглэгч, үйлчүүлэгчид манайхаас өөр хаанаас хүнсээ авдаг юм. Тэднийг юу ч гэж хэлсэн яах вэ? Гэх мэтчилэн цувармаар…

Нэг дэх хувилбар. Манийг хараад л дүгнэсэн биз дээ? Яахав би хүнд тэгж харагдаж байгаа бол яахав? Өөртөө л гомдъё. Ер нь сая төгрөгтэй хүн шиг харагдах нь чухал болтой, Номигоор тухтай үйлчлүүлье гэвэл

Хоёр дахь хувилбар. Манийг доромжлох гэж байгаад өөрийгөө, өөрийнхөө байгууллагыг ямар вэ? гэдгээ хэлээд өгчихлөө. Би бол Номингийн хувьд жирийн л олон мянган хэрэглэгчийнх нь л нэг. Гэхдээ тэднийхээр ямархуу хүмүүс үйлчлүүлдэг вэ гэсэн бодол маань энэ дарга бүсгүйг тэгж хэлтэл арай өөр байсан. Түүнийгээ унагачихлаа. Гомдол хэлж байгаа хэрэглэгч чинь нийт гомдсон хүний 4%-д хүрэхтэй үгүйтэй байдаг тухай судалгааны дүн байдаг. Тэгвэл над шиг бодол тээж яваа хүний тоо хэдэн арваар үржигдэх нь.

Гурав дахь хувилбар. Номингийнхоон, “Та бүхнийг НОМИН” хэмээн хүлээн зөвшөөрүүлж байгаа хэрэглэгчээ хэн гэж бодоод байна аа? Ийм бодлоор хандсан, хийсэн үйлдэл чинь юунд хүргэх бол оо? Амралтын өдөр дэлхий дахинаа гайхалтайгаар хүлээн зөвшөөрөгдөж байгаад хэдэн арван мянган ажилтантай байсан гигант компаниуд дампуурч байгаа байдлыг эрэмбэлэн шалтгааныг нь тодруулсан нэвтрүүлэг аль ч билээ нэг сувгаар гарч байхтай таарсан юм. Тэр бүх компанид нэг ижил зүйл байсан нь хэрэглэгчээ дорд үзсэн явдал тэрхүү дампуурлын эх үүсвэр нь болж байлаа. Энэ талаас нь харвал танайхыг дампуураад дуусахад гайхах зүйлгүй байх суурь чинь тавигдаж байгаа юм байна гэлтэй.

Элдэв мундраантай худалдан авалтаа хийчихээд хөдөлтөл “Текнээс очиж сугалаа аваарай” гэлээ. Заасан замаар нь текэн дээр нь сугалаа авахаар очтол менежер болов уу гэмээр хүүхэн бас тэнд зохицуулалт хийгээд байна. Тэгэхээр нь “Танай кассныхан чинь ямар анзааргагүй юм бэ? Зуун хэдэн мянган төгрөг татах гэж байгаад сая хэдэн зууг татчих юм. Хариуцлагатай байхад яадаг байна аа” гэлээ. Тэгсэн хариуд нь “Тэгээд таньд зөрүүг нь бэлнээр өгсөн юм байгаа биз дээ?” гэхийг сонслоо. “Тэгсээн. Зөрүүг нь өглөө. Гэхдээ би сая төгрөг цүнхэлж явмааргүй байна шүү дээ. Тэгээд ч хариуцлагын тухай ярьж байна би” гээд өнгөрлөө. Кассан дээр төрсөн санааг маань текэн дээр байсан менежер болов уу гэмээр бүсгүй баталлаа. “Одоо юу ч гэхэв дээ” гэдэг сайхан монгол үг таарах болов уу энэ үйлдэлд. Номин дампуурахад жирийн нэгэн хэрэглэгч миний хувьд гайхах зүйл огт үлдсэнгүй шив дээ…

Д.Сүрэн

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …