Улаанбаатарт 20 мянга, орон нутагт 7000 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон байна

imagesМонгол Улсын Барилгын салбарын үйлдвэрлэл өнгөрсөн онд 70 гаруй хувиар өсч, нийслэлд 20 мянга харин орон нутагт 7000 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон байна.

Орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш буюу найман сар гаруйн хугацаанд нийт 17100 гаруй иргэн өндөр хүүтэй зээлээс найман хувьд шилжсэн бол шинээр 14685 гаруй иргэн зээл авсан байна.

Харин дуусаагүй орон сууцны барилгуудын санхүүжилтэд зориулж 97 компанид 430 тэрбум төгрөгийн зээл олгосны нэлээд хэсэг нь энэ онд ашиглалтад орно. Мөн энэ онд найман хувийн хүүтэй зээлийн журамд зарим өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байгаа талаар холбогдох газраас мэдээлсэн. Тодруулбал 80 ам метрээс дээш талбайтай орон сууц болон амины орон сууц худалдан авахад зээлд хамрагдах боломж нээх, орон нутагт барилга орон сууц барихыг дэмжих зохицуулалтууд оруулах ажээ.

Үүнээс гадна яамны зүгээс ирээдүйн бүтээн байгуулалтын дүр зургийг тодорхойлсон ерөнхий төлөвлөлт гаргахад ихээхэн анхаарч буй. Тухайлбал бүх аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2013-2014 онд бүрэн гаргаж дуусгахаар төлөвлөсний дагуу хэд хэдэн аймгийн төв, хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчилж, тэнд барих 1000 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулсан байна.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …