Хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа энэ сарын 15-нд дуусна

imagesАТГ-д төрийн албан хаагчид жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг. Энэ  ажил бараг дуусах шатандаа явж байгааг тус газрын мэргэжилтэн хэлсэн. Төрийн өндөр болон түүнтэй адилтгах 275 албан тушаалтнуудаас 80 орчим хувь нь хөрөнгө орлогоо мэдүүлээд байгаа ажээ.

Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа энэ сарын 15-наар дуусгавар болох юм. Хэрэвзээ заасан хугацаанд хөрөнгө орлогоо хүндэтгэх шалтгаангүйгээр мэдүүлэхгүй бол Авлигын эсрэг хууль болон сонирхлын зөрчлийн хуульд заасны дагуу эхний ээлжинд сануулах арга хэмжээ авч улмаар ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …