Та хэр эрүүл насжиж байгаагаа сонжоорой

өвөөНастан хүний зан төлөвийн  өөрчлөлт нь  өөрийнхөө хийсэн үйлдэлд хяналт тавих үйл  ажиллагаа суларснаар тайлбарлагдана. Нас ахих тусам эдгээр шинжүүд урьд нь нуугдмал байж байгаад ил гарч ирдэг. Энэ насныхны тод илрэл нь амиа хичээх үзэл бөгөөд  хүн бүрт,  юм болгонд  тэвчээргүй хандах явдал юм.

Оюун ухааны хүрээнд шинэ  ойлголт мэдлэгийг хүлээж авах боломж хязгаарлагддаг. Нөгөө нэг хэлбэр нь  урьдчилан тооцоогүй нөхцөлд дасан зохицох чадвар нь   бэрхшээлтэй болдог. Сэтгэл хөдлөлийн хүрээнд хүчтэй мэдрэлийн цочрол  хяналтгүй нэмэгддэг бөгөөд  гунигт автамтгай, өрөвчхөн,  уйламтгай болдог.

Ёс суртахууны хувьд шинэ хэв журам, үнэт зүйлс, зан аашийг хүлээн авахаас татгалздаг. Хүн бүр хөгшрөхдөө тэдний амьдарсан амьдралынхаа үр дүн болж  илэрдэг.

Өөрийгөө хөгширлөө гэж мэдрэх, хүлээн зөвшөөрөх нь  хөгшрөлтийн маш хүчтэй  сэтгэлзүйн  хүчин зүйл болдог. Гэвч хөгшрөлийг өөрөө мэдрэхгүй байх нь  биеийн болон сэтгэлзүйн байдалд нөлөөтэй. Настан  хүн өөрийнхөө зан байдлыг  үе үе энгийн аргаар шалгаж  байх   хэрэгтэй.  Жишээ нь:  хамгийн энгийн шалгуур нь тусгай асуултуудаас  хариулт сонгох байж болно.  Таны хувьд ямар нэг үр дүн гараагүй боловч энэ нь ашиггүй зүйл биш юм.  Шалгуур нь өөрийгөө хянах, дүгнэх, ямар ч стрессийг даван туулахад  маш тустай.

Доорх  шалгуураар  та өөрийгөө шалган туршиж   үзнэ үү?

Сорил
Санал болгоныг анхааралтай уншиж, хэрэв зөвшөөрч байвал нэмэх (+), зөвшөөрөхгүй бол  хасах (-)  тэмдэг тавина уу.  Хэрвээ эргэлзээтэй бол  юу ч тавихгүй.
1.  Би нас ахихын хэрээр бүх зүйл миний бодож байснаас илүүтэй байна.
2.  Миний мэдэх ихэнх хүмүүсээс илүү миний амьдрал амжилтаар дүүрэн байсан.
3.  Энэ бол миний амьдралын  хамгийн гунигтай үе
4.  Би өмнөхөөсөө багагүй аз жаргалтай байна.
5.  Миний амьдрал байгаагаасаа илүү аз жаргалтай байх байсан.
6.  Энэ бол миний амьдралын илүү сайн жилүүд.
7.  Миний хийдэг зүйлсийн ихэнх нь уйтгартай юм уу нэг хэвийн байдаг.
8. Ирээдүйд  намайг  өөр бас сонирхолтой, таатай үйл явдал хүлээж байна.
9.  Би өөрийгөө хөгшин, бас ямар нэг хэмжээгээр ядарсан гэж мэдэрч байна.
10. Би өөрийнхөө насыг мэдэрдэг, гэхдээ энэ нь  намайг түгшээхгүй байна.
11. Өөрийнхөө туулж өнгөрүүлсэн  амьдралаа эргэж хараад би бүрэн  сэтгэл хангалуун байна.
12. Хэдийгээр  чадах байсан ч би өөрийнхөө амьдралыг өөрчлөхгүй байх  байсан.
13. Би өөрийнхөө үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад  өөрийнхөө амьдралд олон тэнэг зүйлийг хийсэн.
14. Үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад би гайгүй харагддаг.
15. Би дараа сард (жилд) юу хийхээ төлөвлөж байна.
16. Би амьдралаа эргэн хараад хүсч байснаасаа олон зүйлд  хүрч чадаагүй гэж  боддог.
17. Бусадтай  харьцуулахад би хэтэрхий их  бүтэл  муутай байдаг.
18. Би амьдралаас хүсч байснаасаа илүү олон зүйлд хүрсэн.
19. Хэдийгээр  олон хүмүүсийн санал ч бидний ихэнхийх нь  хувьд  амьдрал сайжрах биш муудаж байна.
20. Би өөрийнхөө насны тухай олон удаа бодоод унтаж чаддаггүй.
21. Би урьд байдгаасаа илүү эрт сэрж байна.
22. Надад жилийн өмнөх шиг эрч хүч байна.
23. Би ах дүү хамаатан болон найз нөхөдтэйгөө хангалттай ойр ойр уулздаг.
24. Би амьдрал санаснаар  болохгүй байна  гэж дандаа боддог.
25.Амьдралын ихэнх хэсэг нь хэцүү байдаг.
26. Нас  ахих тусам  олон эд хогшлоосоо айхаа больсон.
27. Нас ахих тусам  миний хэрэглээ багасч байгааг мэдэрч байна.
28. Үе тэнгийнхэнтэйгээ харьцуулбал би өндөр идэвхээ хадгалсан хэвээр байна.
29. Ихэвчлэн би өөрийгөө ганцаардаж байна гэсэн мэдрэмж төрдөг.

Хариулт: Таны хариулт доорх хариулттай тохирч байвал нэг оноо авна.
1. зөвшөөрнө.
2. зөвшөөрнө.
3. зөвшөөрөхгүй.
4. зөвшөөрнө.
5. зөвшөөрөхгүй.
6.зөвшөөрнө.
7. зөвшөөрөхгүй.
8. зөвшөөрнө.
9. зөвшөөрнө.
10. зөвшөөрөхгүй.
11. зөвшөөрнө.
12. зөвшөөрнө.
13. зөвшөөрнө.
14. зөвшөөрөхгүй.
15. зөвшөөрнө
16. зөвшөөрнө.
17. зөвшөөрөхгүй.
18. зөвшөөрөхгүй.
19. зөвшөөрнө.
20. зөвшөөрөхгүй.
21. зөвшөөрөхгүй.
22. зөвшөөрөхгүй.
23. зөвшөөрнө.
24. зөвшөөрнө.
25. зөвшөөрөхгүй.
26. зөвшөөрөхгүй.
27. зөвшөөрнө.
28. зөвшөөрөхгүй.
29.зөвшөөрнө

25-29 оноо
Та амьдралдаа сэтгэл хангалуун байна. Та амьдралаа амжилттай үргэлжлүүлж байна.  Яагаад гэвэл  насжилт  таны  амьдран жаргахад саад  болохгүй байна.  Танд эерэг үзэл бодол, сайхан ирээдүй байгаа бөгөөд  сэтгэл зүрх тань залуугаараа байна.

15-24 оноо
Таны сэтгэл ханамж дунд зэрэг  байна.  Та өөрийнхөө үзэл бодлыг дахин сайтар хянаж үз. Янз бүрийн ажил, үйл ажиллагаанд илүү идэвхитэй оролц.  Таны амьдралын зарим үеүдийг нилээд нөхөж өгөх хэрэгтэй байна. Сөрөг үзэл бодолтой болж  байгаа эсэхээ шалгаарай.  Зан  төрх тань таны бие лагшин, эрүүл мэндэд нөлөөлнө шүү.  Та бага оноо авсан тэр хэсэгтээ анхааран засч авна уу.

0-14
Таны сэтгэл ханамж муу байна. Таны насжилт муу явагдаж байна. Та яаралтай амьдралд хандах үзэл баримтлалаа өөрчлөхөд  чармайлт хэрэгтэй бөгөөд  ямар нэг ажил хэрэг оролдож  эхлэх хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …