Хилийн чанад дахь Монголчууд уран олборлохтой холбогдуулан өргөх бичиг барьжээ

indexМонгол улсад уран олборлож, атомын цахилгаан станц барих, цацраг идэвхт хог хаягдал булшлах тухай яригдаж, тодорхой ажлууд хэрэгжих шатандаа явагдаж байгаа талаар мэдээлэл цацагдах болсонтой холбогдуулан хилийн чанадад суугаа монголчууд  Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлэхээр болжээ.

Өргөх бичигт “Бид хилийн чанадад сурч хөдөлмөрлөдөг Монгол улсын иргэд билээ. Хэдийгээр бид элгэн нутгаасаа алсад амьдран суудаг боловч улс эх орныхоо хөгжил дэвшлийн тухай мэдээлэлийг цаг алдалгүй хүлээн авч баярлан бахдахын зэрэгцээ алдаа дутагдал бүрийг сэтгэл зовнин ажиглаж байдаг. Oйрын  үед Монгол улсад уран олборлож, атомын цахилгаан станц барих, цацраг идэвхт хог хаягдал булшлах тухай яригдаж, тодорхой ажлууд хэрэгжих шатандаа явагдаж байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр болон тэр дундаа цахим ертөнцөөр идэвхитэй цацагдаж байгаа нь бидний анхаарлыг зүй ёсоор татаж байна. Тиймээс бид цөмийн эрчим хүчний талаар Монгол улсын засгийн газраас баримтлах бодлого, чиглэлийг нийт ард түмэнд нээлттэй ба санал асуулгаар шийдвэрлэж байх хууль эрх зүйн орчин бий болгох; ураны олборлолтоос  үүсэж болох экологийн болоод эдийн засгийн эрсдлийн тооцоо хийж ард түмэнд ил тод танилцуулах зэрэг шаардлагуудыг тавьж байна.

Mонгол улсад Уран олборлох, Атомын цахилгаан станц барих, Цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцэж буйгаа болон дээрх шаардлагуудыг дэмжиж буйгаа илэрхийлж хилийн чанадад суугаа эх орныхоо төлөө сэтгэл зүрх нь цохилдог Монголчуудын төлөөлөл гарын үсгээ зурлаа. Монгол орныхоо эрх ашгийн төлөө  зохих арга хэмжээг авч хариуг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод нийтэлж өгнө гэж итгэж байна” гэжээ.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …