Сахилга хариуцлагын сарын аян зарлалаа

1620524_1439173906318945_326661292_nМэргэжлийн хяналтын байгууллага “Сахилга хариуцлагын сарын аян”-ны нээлтийг өнөөдөр хийлээ. 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн бүтэн сарын хугацаанд хэрэгжих энэхүү аянд Мэргэжлийн хяналтын байгууллагын бүх ажилтнууд хамрагдах юм. Өнгөрсөн 2013 онд Монгол Улсын Шадар сайдын санаачилсан “Ард түмэн Та-Хаан” форум” Сахилга-хариуцлага-Манлайлал” сэдвийн дор болж өнгөрсөн. Форумын хүрээнд олон чухал асуудлууд яригдсаны дотор төрийн байгууллагуудад сахилга хариуцлагыг сайжруулах нь зүйтэй гэсэн саналууд хөндөгдсөн. Иймээс Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтан албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах нэг сарын аяныг ийнхүү зарлаж байгаа юм. Энэ үеэр МХЕГ-ын 170 гаруй ажилтан албан хаагчид “Байгууллагаараа авилгагүй, ёс зүйтэй байх мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа. Энэ нь аймаг, нийслэл, дүүрэг, хилийн боомтуудад ч хамааралтай юм.
МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх аяны нээлтийн үгэндээ “Аяны хүрээнд зохион байгуулсан ажлуудаа нэгтгэж, дүн тайлангаа гаргаж эндээс л бид цаашид хийх ажлынхаа үндэс суурийг тавьж энэ оныг “Сахилга, хариуцлага”-ын жил болгон зарлах учиртай юм.
Бид нэгдмэл бодлого, зорилготой, нэгдсэн байр суурьтай байж, алдаа гаргавал сануулж, ахин алдвал хатуу хариуцлага тооцож, хийгээгүй хэргийн төлөө хилсээр гүтгэгдвэл нэгнээ хамгаалж нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн чин санаа өвөрлөн төрийн албаны магнайд нь явах учиртай хамт олон” гэдгийг онцлон хэллээ.
Мөн аяны хүрээнд “Мэргэжлийн хяналтын шинэчлэлд-Миний оролцоо” эссе бичлэгийн уралдаан, олон нийтийн санал асуулга, цуврал хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаануудыг энэ хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …