ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Ш.Солонгыг ажилд нь эргүүлэн авахыг Ерөнхий сайдад даалгасан байна

imagesУлсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурлаар Ш.Солонгын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ. Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 18-ны 187 дугаар тогтоолоор Ш.Солонгыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Түүнийг Ш.Солонго эсэргүүцэж, дээрх тогтоол хууль зөрчсөн болохыг тогтоож, түүнийг хүчингүй болгож, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг эрх бүхий албан тушаалтанд даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

Сүхбаатар дүүргийн шүүх уг хэргийг 2013 оны есдүгээр сарын 10-нд хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасныг баримтлан Засгийн газрын 2013 оны тавдугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас халах тухай” 187 дугаар тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоон, уг тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Солонгыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт найман сая төгрөгийг хариуцагч Засгийн газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгажээ.

Нийслэлийн шүүх мөн хэргийг 2013 оны арван хоёрдугаар сарын 13-нд давж заалдах журмаар хянаад Ш.Солонгод ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт найман сая төгрөг олгуулахаар шийдвэрлэснийг 7.4 сая болгон өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Г.РАВЖАА

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …