2014 оны 02 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, зүүн зүгийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэнбайна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 градус хүйтэн байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн,Яармаг-Сонгины орчмоор 34 градус, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.