Л.Гантөмөр сайд “11 11” төвд ажиллалаа

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр “11 11 төв”-д ажиллалаа. Энэ үеэр 6000 орчим иргэн хандаж, мэдээлэл авлаа.

JAV_7284

Боловсролын шинэчлэл, их дээд сургуулийн сургалтын чанар, шинээр баригдах сургууль, багшлах боловсон хүчин, сурагчдын дотуур байр, шинжлэх ухааны салбар зэрэг олон асуудал хөндсөн уулзалт ярилцлагын үеэр “Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын цагийг хасах уу” гэсэн асуулт хамгийн олон ирлээ.

Л.Гантөмөр сайд “Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасна гэсэн яриа огт гараагүй. Хэлний яруу сайхан, гайхамшиг нь уран зохиолд байдаг. Энэ гайхамшгийг монгол хэл ба нийгмийн ухааны хичээлд хэрхэн ашиглах тухай бол бид ярьж байгаа. Дунд сургуулийн сурагчдыг 12 жил сурах хугацаанд уран зохиолын хичээл 2347 цаг орж байгаа” гэж хариуллаа.

Энэ онд 85 цэцэрлэг, 80 сургуулийн барилга шинээр хүлээж авна гэсэн мэдээллийг сайд өгч байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …