Өнөөдөр болох үйл явдлын тойм

-11:10 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 34 эмч, ажилтныг хууль бусаар ажлаас нь халсан тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.

-12:30 цагаас Монголын залуучуудын холбооноос бүтээн байгуулалтад оролцож байгаа залуусын спортын өдөрлөг болох талаар мэдээлэл хийнэ.

 -15:00 цагаас Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын  Соёлын ордонд  Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртэээмжийг сайжруулах, өвчлөл, эндэгдлийг бууруулахад хамтын оролцоог хангах зорилгоор “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.

-14:00 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар энэ сарын 10-ны өдрийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зарим дүүргийн Засаг дарга нараас сургууль, цэцэрлэгийн талаар тавьсан асуудлыг хэлэлцэнэ. Мөн золбин нохой, муурны устгалын асуудлыг шийдвэрлэх, 2013 оны зам тээврийн осол, гэмтэл болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх танилцуулга зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Монгол ньюс” мэдээллийн төвд

-11:30 цагаас “Цэнхэр сувдаа хайрлья” компаньт ажлын талаар мэдээлэл хийнэ

-12:30 цагаас МУИС-тай холбоотой болон хууль бус буруу шийдвэрүүдтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …