“Сувд бадмаараг” ХХК-ийн оймс Монголд үйлдвэрлэж байгаа нь үнэн болохыг тогтоолоо

527-1363744257picture_500x500Оймс үйлдвэрлэгч “Сувд бадмаараг” ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг БНХАУ-аас ихээр оруулж ирэн Монгол үйлдвэрлэв гэсэн хаягтайгаар худалдан борлуулж байгаа талаар гаргасан иргэдийн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас холбогдох хяналт шалгалтыг хийлээ.

Тус газар нь иргэдээс ирж буй гомдлыг заавал шалган барагдуулах үүргийн дагуу “Сувд бадмаараг” ХХК-ийн оймсны үйлдвэрт очин шалгалт хийхэд БНХАУ-аас оймс оруулж ирдэг нь батлагдаагүй ба өөрийн үйлдвэр дээрээ бүтээгдэхүүнээ хийж байсныг тогтоон уг гомдол үнэн байдалд нийцэхгүй, ташаа мэдээлэл байсаныг олон нийтэд мэдээлж байна.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …