Хууль зүйн байнгын хороо иргэдийн 25 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ

DSC_7878Хууль зүйн байнгын хороо 2013 оны хавар, намрын ээлжит чуулганы хугацаанд 39 удаа хуралдаж, 176 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 15 тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаануудаас гарсан 60 санал, дүгнэлт, 13 танилцуулга, зарчмын зөрүүтэй 252 саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Мөн байнгын хорооны тогтоолоор 12 ажлын хэсэг байгуулагдан 84 удаа хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэгтэйгээр ажиллажээ. Мөн тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн 25 өргөдөл, гомдол болон байгууллага, аж ахуйн нэгжийн 134 албан бичиг, санал хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэжээ.

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …