Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

09.00-12.00 цагт НҮБ-ын байранд “Соёл хөгжлийн нэг хүчин зүйл болох нь” сэдэвт хэлэлцүүлэг болно.

– 09:00 – 12:00 цагт Соёл, спорт, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Соёл Монгол Улсын хөгжлийн нэг хүчин зүйл болох нь” хөгжлийн хэлэлцүүлэг болно.

– 10:00 цагт Монголын үйлдвэржилт хөгжлийн төв, Голомт банк хамтран Аж ахуй нэгжүүдийн уулзалт зөвлөгөөн хийнэ. Зөвлөгөөн “Чингис” зочид буудлын хурлын зааланд болно.

10:00 цагаас Монголын үйлдвэржилт хөгжлийн төв, Голомт банк хамтран “Аж ахуй нэгжүүдийн уулзалт зөвлөлгөөн”-ийг Чингис Зочид буудлын хурлын зааланд хийнэ.

–  11:00 цагаас Төрийн ордны А танхимд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийн хуралдааны дүнгийн талаар хэвлэлийн бага хурал болно.

11:10 цагаас Баян монгол чуулгын Л.Оюунчимэгийн “Цэцэгт нугын эрвээхэй” цомгийн нээлт болох талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

– 11:30 цагаас  Архангай аймгийн ЕБС-ийн багш ажилчид хууль бусаар ажлаас халах, дарамт шахалт үзүүлэх явдал их байгаатай холбогдуулан “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

– 12:00 цагаас “Цагаан уул” хайрын шүлгийн наадам РЦНК-ийн байранд болно.

– 12:30 цагаас “Арвин шар зам” хоршооноос тээвэрчид өлсгөлөнгөө зогсоосон талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

– 12:30 цагаас БШУ-ны яамны газрын албаны даргын хариуцлагагүй үйлдэл, бүрэн дунд боловсролд уран зохиолын хичээлийн талаар салбарын яамнаас барьж буй бодлого стратегийн талаар Монголын нэр бүхий зохиолч, яруу найрагчид, утга зохиолын судлал шүүмжийнхэн, багш нар нэгдэн “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

– 13:00 цагаас “BEST WESTERN PREMIER”  нээлтийн ёслолын арга хэмжээ болохтой холбогдуулан “Туушин” зочид буудлын Сүлд танхимд Хэвлэлийн бага хурал хийнэ.  91003100, 99096190 дугаарт холбогдон нэрсээ өгнө үү? Урьдчилан мэдэгдээгүй бол оролцох боломжгүй.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …