“11-11”төвд иргэдээс 934 санал хүсэлт иржээ

1111Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11-11”төв энэ долоо хоногт иргэдээс 934 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл хүлээн авчээ.

Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нийгмийн халамжийн тэтгэврийн нэмэгдэл, Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонгийн мөнгө хэзээ олгохыг тодруулсан иргэд цөөнгүй байсан байна. Мөн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг 52,800 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон. Тогтоолыг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан тул 1-р сарын тэтгэврийн нэмэгдэл олгохгүй. Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламжийг хоёрдугаар сарын 25-ны өдрөөс олгож эхэлнэ гэдгийг холбогдох газраас нь мэдэгджээ.

Мөн амины орон сууц худалдан авах болон орон сууц барьсан иргэдийг найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах, 0,8 хувийн зээлд хамрагдаж байгаа байрны талбайн хэмжээг нэмэх талаар санал ирүүлжээ. Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д амины орон сууц худалдан авах иргэдийг хамруулах, инженерийн дэд бүтцэд холбогдсон өөрийн өмчлөлийн газарт амины орон сууц барихаар төлөвлөж байгаа айл өрхүүдийг зээлд хамруулах чиглэлээр, мөн 0,8 хувийн хүүтэй зээлд хамрагдаж байгаа орон сууцны талбайн хэмжээг нэмэх асуудалд  өөрчлөлт оруулахаар судалгаа хийж байна гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдэгдсэн байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …