Хөвсгөл далай дахь мөсний баяр энэ жил зохиогдохгүй

imagesӨвлийн улиралд гадаадын жуулчдыг ихээр татдаг ганц баяр болох Хөвсгөл далайд жил бүр зохиогддог “Мөсний баяр” энэ жил зохион байгуулагдахгүй болжээ.

Тодруулбал,  “Мөсний баяр”-ыг зохион байгуулах комисс 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр баяр болох газрын ойр орчим, тээврийн хэрэгслүүд зорчих мөсөн замын таван цэгт хэмжилт хийхэд 57-74 см хөлдсөн нь өмнөх жилүүдийн мөсний зузаанаас 30-40 см  нимгэн, мөс нь няцралт, цууралт их их гарсан байжээ. Мөн энэ жил аймгийн нийт нутгаар цаг агаар дулаан өвөлжиж агаарын температур олон жилийн дундажтай харьцуулахад 4-8 градус дулаан,  далайн мөс оройтож хөлдсөн зэрэг шалтгааны улмаас мөс нимгэн хөлдсөн, хоёрдугаар сард мөс нэмж хөлдөхгүй, мөс нь даах чадвараа алдах эрсдэл өндөр байна гэсэн  дүгнэлтийг  холбогдох албаны хүмүүс гаргасан байна.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

ЗАВХАН: Энэ жил 92 мянга гаруй гадаад дотоодын жуулчин ирсэн байна

Завхан аймагт энэ онд дотоод, гадаадын нийт 92168 жуулчин ирж аялсан байна.   Эдгээр жуулчид …